Даатгалын гэрээтэйгээ сайн танилцахыг анхааруулж байна

2016 оны 11 сарын 19

Жолоочийн даатгалын тухай хуульд заасны дагуу тээврийн хэрэгслийн өмчлөгч болон жолооч нь жолоочийн хариуцлагын албан журмын даатгалд хамрагдсан байх ёстой бөгөөд гэрээг нэг жил хүртэлх хугацаагаар байгуулдаг. Тээврийн хэрэгслийн өмчлөгч болон жолооч нь даатгалын гэрээний мэдүүлгийн маягтын бүх асуултад үнэн зөв хариулснаар таны жолоочийн даатгалын тухайн хураамж бодитойд тооцогдох юм.

Мөн таны тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцох эрхийн үнэмлэхтэй гэр бүлийн бусад гишүүдийг даатгалын гэрээнд нэр зааж оруулснаар таны адил даатгалтайд тооцогдоно. Гэрээний хариуцлагадаа хайнга хандсан асуудал  цөөнгүй гардаг. Ер нь аливаа даатгалын гэрээг сайн унших ёстой. Тухайн гэрээнд та ямар үүрэгтэй, ямар тохиолдолд нөхөн төлбөр авах, ямар тохиолдолд даатгалын компани танд нөхөн төлбөр олгохоос татгалзах гэх мэт нөхцөлүүдийг тодорхой өгсөн байдаг.

Мөн даатгалын байгууллага нь тухайн даатгалын гэрээний хугацаанд бий болсон энэхүү гэрээтэй холбоотой бүхий л мэдээллийг даатгуулагчид үнэ төлбөргүй гаргаж өгөх үүргийг хуулиар хүлээдэг болохыг жолооч нарт анхааруулж байна гэж Санхүүгийн Зохицуулах хорооноос мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
38253
0 эможи
keyboard_arrow_up