"Иргэний андгай өргөх ёслол" тусгаар тогтнолын өдөр болно

2016 оны 11 сарын 19

Монголын Залуучуудын Холбоо “Иргэний андгай өргөх ёслол”-ын ажиллагааг 2002 оноос эхлэн жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг билээ. Энэ жил Монголын Улсын Ерөнхий сайдын ивээл дор 14 дэх жилдээ “Тусгаар тогтнолын өдөр” буюу энэ сарын 26-нд Төрийн Ордны Их танхимд зохион байгуулах гэж байна.

Монголын Залуучуудын Холбоо, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар хамтран зохион байгуулж буй уг ёслолд нийслэлийн 7 дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн 800 сурагч оролцож, шилдэг 20 сурагч иргэний үнэмлэхээ ёслол хүндэтгэлтэйгээр гардаж авах юм. Мөн МЗХ-ны орон нутгийн салбар холбоод аймгийнхаа ЗДТГ-тай хамтран “Иргэний андгай өргөх ёслол”-ыг тухайн өдөр нэгэн зэрэг зохион байгуулах аж.

Монгол  Улсын иргэн болж, иргэний  үнэмлэхээ  гардана гэдэг хэн бүхэнд хамгийн баярт мөч байдаг. Тиймээс 16 нас хүрч буй охид  хөвгүүд энэ өдөр Монгол Улсын иргэний үнэмлэхээ төр засгийн тэргүүн, урлаг спорт, шинжлэх ухааны салбарт манлайлагч залуучуудаас гардан авч, эх оронч үзэлтэй шудрага иргэн байх үүргээ биелүүлэхээ андгайлах юм.

Энэ үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Ж. Эрдэнэбат, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр нар залуустаа хандаж үг хэлэх бөгөөд МЗХ-ны Ерөнхийлөгч А.Мөнхбат “Залуудаа сайхан амьдарья” лекц, Залуу бизнесменүүдийг төлөөлж Монос группийн гүйцэтгэх захирал Х. Ананд “ Zero to Hero” сэдэвт лекц унших аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
38250
0 эможи
keyboard_arrow_up