Нийслэлийн гудамж, замуудад 99 тонн бодис цацлаа

2016 оны 11 сарын 18

Нийслэлийн Хот тохижилтын газрын ажилтнууд өчигдөр оройноос эхлэн 16 чиглэлийн 330 гаруй км замд ажиллаж, нийт 99 тн бодис цацсан байна. Мөн өнөөдөр өглөөний 05:00 цагаас хойш зам талбайн 450 гаруй үйлчлэгч зам, замын байгууламжийг цэвэрлэж байгаа юм. Алслагдсан зам, талбайд бодис, давс цацах, даваа гүвээг цэвэрлэх ажлыг үргэлжлүүлсээр байна. Нийслэлийн Хот тохижилтын газрын дарга хэлэхдээ “Манай газар нийтдээ 336 км замыг хариуцан ажилладаг. Өчигдөр оройноос эхлэн энэ чиглэлдээ бодис, давсаа хүртээмжтэйгээр хүргэж цацлаа. Төв замуудаас салбарласан туслах замуудыг дүүргийн тохижилт үйлчилгээний газрууд хариуцан ажилладаг. Дүүргүүд өөрсдийн нөөцөөс давс, элсээ цацсаар байна” гэлээ гэж Хот тохижилтын газраас мэдээллээ.

123

123

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
38236
0 эможи
keyboard_arrow_up