"Залуучуудын хөгжилд бидний оролцоо" хэлэлцүүлэг боллоо

2016 оны 11 сарын 18

Залуучуудын хөгжилд бидний оролцоо хэлэлцүүлэг өчигдөр боллоо. Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар, нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газартай хамтран залуучуудад тулгамдаж буй асуудлаар хэлэлцүүлэг зохион байгуулж, зөвлөмж гарган шийдвэр гаргах түвшинд хүргүүлэх аж. Мөн залуусын оролцоог нэмэгдүүлэх, тэдний санал санаачлагыг дэмжих зорилготой аж. Нийслэлийн Засаг даргын орлогч Д.Энхтөр “Нийслэлийн Засаг дарга ирэх дөрвөн жилд залуучуудын хөгжил, боловсрол, нийгмийн идэвх оролцоог дэмжин ажиллана. Аз жаргалтай Улаанбаатарыг цогцлооход залуус та бүхний оролцоо, санал санаачлага чухал үүрэг гүйцэтгэх юм. Засгийн газраас залуучуудын хөгжлийн чиглэлээр хуулийн төсөл боловсруулахдаа иргэдээс санал авч байгаа юм. Энэ тал дээр хотын зүгээс хамтран ажиллаж байна” гэлээ. Өнөөдрийн хэлэлцүүлгээр Залуучуудын хөгжлийн талаар тулгамдсан асуудал, нийгмийн харилцаанд оролцох оролцоог дэмжих, Залуучуудын хөгжлийг дэмжих төрийн үйлчилгээний хэрэгцээ зэргийг тус тус тодорхойлоход оршиж байгаа. Мөн оролцогч залуучуудаас гарсан саналуудыг холбогдох Төрийн байгууллагад зохих журмын дагуу хүргүүлж, Залуучуудын хөгжлийг дэмжих хуулийн төсөлд санал оруулна гэж нийслэлийн Залуучууд хөгжлийн газраас мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
38221
0 эможи
keyboard_arrow_up