Халтиргааны эсрэг техникийн хүчин чадлаа нэмэгдүүлнэ

2016 оны 11 сарын 17

Халтиргаа гулгаанаас автомашины ослын тохиолдол нэмэгдэж, цаг агаар хүйтрэх болсонтой холбогдуулан Хот тохижилтын газраас техникийн хүчин чадлаа нэмэгдүүлж ажиллахаар болжээ.

Тэд давс, бодис цацах тусгай зориулалтын 10, хог тээврийн 18, бусад төрлийн долоо нийт 35 машин, механизм ажиллуулдаг байсан бол өнөөдрөөс эхлэн  Геодизи, усны барилга байгууламж” НӨҮГ-аас хоёр бобкат, гурван ачааны машин, “Улаанбаатар зам засвар, арчлалт” ОНӨААТҮГ-аас нэг бобкат, гурван ачааны машин буюу нийт гурван бобкат, зургаан машиныг өвлийн улирал дуустал гэрээгээр ажиллуулахаар болж, техникийн хүчин чадлаа нэмэгдүүлээд байна.

Мөн хариуцсан зам талбайн цэвэрлэгээг 440 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр гүйцэтгэх бөгөөд цас орсон даруйд явган хүний замын цасыг нэн түрүүнд цэвэрлэж, хэвийн болгох арга хэмжээг авч ажиллана  гэж Хот тохижилтын газраас мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
38205
0 эможи
keyboard_arrow_up