Арилжааны моргейжийн зээл олгох эрх зүйн орчныг бүрдүүлнэ гэв

2016 оны 11 сарын 17

“Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах хөтөлбөр”-ийг судлах УИХ дахь МАН-ын бүлгийн ажлын хэсэг Барилга хот байгуулалтын яамны удирдлагуудтай уулзжээ.

Энэ үеэр УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Я.Содбаатар “Засгийн газрын 2012 оны 217 дугаар тогтоолоор баталсан Хөшигийн хөндий дэх “Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны шинэ буудлыг даган бий болох хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”-нд тодотгол хийж хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг боловсруулан шинээр хот байгуулах томоохон бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлнэ. Шинээр байгуулах хот нь дэлхийн нисэх буудлын хотуудын олон улсын сүлжээ, агаарын, төмөр зам, автозамын тээврийн томоохон логистик сүлжээ болон улсын эдийн засгийн хөгжлийн коридортой холбогдсон зангилаа хот болж Монгол Улсад тээвэр-логистик, чөлөөт бүс, худалдаа-үйлдвэрлэл-үйлчилгээ, банк санхүүгийн болон бусад салбарын шинэ бизнесийг эхлүүлэх эдийн засгийн таатай нөхцлийг бий болгоно” гэсэн юм.

Мөн арилжааны моргейжийн зээл олгох эрх зүйн орчныг бүрдүүлж, орон сууцны нэг давхар болон оффисын барилгыг сургууль, цэцэрлэг, үйлчилгээний газрын зориулалтаар ашиглахад зориулан наймаас доошгүй жилийн хугацаатай, 10-аас дээшгүй хувийн хүүтэй ипотекийн зээлийг олгосноор үл хөдлөх хөрөнгийг эдийн засгийн эргэлтэд оруулж, мөнгөний урсгалыг сайжруулан ажлын байрыг нэмэгдүүлэх боломж байгааг хэлэлцүүлэгт оролцогчид онцолжээ.

Түүнчлэн хот суурин газрыг дахин хөгжүүлэх хуулийн хүрээнд гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төслүүдийг үе шаттай хэрэгжүүлэх аж. Энэ зорилтын хүрээнд газрыг орон сууцаар сольж, гэр хорооллыг дахин төлөвлөлтөөр барилгажуулж, барилгажих гэр хорооллын айл өрхийг түр байршуулах зориулалтаар нийслэлд 1000 айлын орон сууцыг барьж, ашиглалтад оруулахөөр төлөвлөжээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
38188
0 эможи
keyboard_arrow_up