Өнөөдөр болох үйл явдлууд

2016 оны 11 сарын 16

09.30 цагт Үндсэн хуулийн цэцийн байранд Их суудлын хуралдаанаар Шүүхийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэхийг эцэслэн шийдвэрлэнэ.

10.00 цагт Монгол Оросын хамтарсан 3 дугаар сургуульд ҮСХ-ны дарга А.Ариунзаяа ЕБС-ийн ахлах ангийн сурагчдад "Статистик гэж юу вэ?" сэдвээр хичээл заана.

10.00 цагт Монгол Улсын Шинжлэх ухааны Академиас санаачлан Нийслэлийн Боловсролын Газартай хамтран зохион байгуулах “Монголын үлэг гүрвэлийн гайхамшиг” үзэсгэлэн, “Сансар од эрхэсийн ордон”-той танилцах аялал Одон орон, геофизикийн хүрээлэнгийн “Астропарк”-аас эхэлнэ.

11.00 цагт Нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд Нийслэлийн шатрын холбооноос дүүрэг, нийслэлийн шатрын аварга шалгаруулах тэмцээний талаар мэдээлэл хийнэ.

12.00 цагт Нийслэлийн онцгой комиссын хуралдаан НЗДТГ-ын А танхимд болно.

Төрийн ордонд

14.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Эдийн засгийн байнгын хороо хуралдана.

14.00 цагт “Их эзэн Чингис хаан” танхимд Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдана.

16.00 цагт “Их эзэн Чингис хаан” танхимд Хууль зүйн байнгын хороо хуралдана.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
38115
0 эможи
keyboard_arrow_up