ӨНӨӨДӨР нийслэлд болох зарим үйл явдал

2016 оны 11 сарын 15

Өнөөдөр буюу 2016 оны арваннэгдүгээр сарын 15-ны мягмар гарагт болох зарим үйл явдлын тоймыг хүргэж байна.
МҮХАҮТ

09.00 цагт: "Үндэсний чанарын чуулган 2016" арга хэмжээ МҮХАҮТ-ын их танхимд болно. Энэ жил “Дэлхийн чанарын өдөр - Үндэсний чанарын 7 хоног”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд Үндэсний чанарын чуулганыг "Үйл ажиллагааны засаглалыг хөгжүүлье" уриан дор явуулж байгаа бөгөөд чуулганы үеэр “Чанар ба өрсөлдөх чадвар”, “Чанар ба үйл ажиллагааны засаглал гэсэн хоёр хэлэлцүүлэг болох юм. Утас: 99051096, 99650498
Хими, химийн технологийн хүрээлэн

09.00 цагт: ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнгээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Chemistry-2016” эрдэм шинжилгээний бага хурал Хими, химийн технологийн хүрээлэнгийн 306 тоотод болно. Энэ удаагийн хурлыг Шинжлэх ухааны гавъяат зүтгэлтэн, профессор, академич Ж.Амгалангийн нэрэмжит болгон зохион байгуулж байгаагаараа онцлог юм. Хуралд манай улсын тэргүүлэх химичдээс гадна олон улсын эрдэмтэн судлаачид оролцоно. Утас: 99052474, 99045949
Төрийн ордон

10.00 цагт: Улсын онцгой комиссын ээлжит хуралдаан Монгол Улсын Шадар сайдын өрөөнд болно. Хуралдаанаар ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв байдал, Хүнс, хөдөө аж ахуйн салбарын өнөөгийн байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүд, Баруун аймгуудад гарсан мал, амьтны гоц халдварт өвчний нөхцөл байдал зэрэг бусад асуудлыг хурлаар хэлэлцэх юм. Утас: 96346465, 86565055
Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар

10.00 цагт: ШӨХТГ-ын 905 тоотод "Антибиотикийн талаар мэдлэг сайжруулах" дэлхийн 7 хоногийн хүрээнд ШӨХТГ нь ЭМЯ, ХХААЯ, МХЕГ, НЗАА, НЭМХ-үүдийг хамруулсан зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулна. Утас : 1800-1284, 51-263675
Гадаад харилцааны яам

10.00 цагт: ГХЯ-наас сар бүр зохион байгуулдаг "Мэдээллийн цаг" хэвлэлийн бага хурал болно. Гадаад харилцаатай холбоотой цаг үеийн асуудал болон хилийн чанадад амьдарч буй монгол иргэдийн талаар мэдээлэл өгнө. Утас: 99028994
Нийслэлийн засаг даргын тамгийн газар

10.00 цагт: Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд нийслэлийн иргэдтэй уулзана. Утас: 325044
"Монгол ньюс" мэдээллийн төв

11.00 цагт: СХД-ийн 9 болон 17 дугаар тойрогт нэр дэвшсэн нэр дэвшигчид Сонгуулийн хорооноос өгсөн саналын хуудас хуулсан CD-нд өөр аймаг, дүүрэгт өгөгдсөн санал хуулагдсан талаар баримттай мэдээлэл өгнө.

12.30 цагт: Хаврын тэргүүн сарын шинийн нэгэн нь 2017 оны нэгдүгээр сарын 28-нд эхлэх талаар Монголын Үндэсний Чөлөөт Зурхайчдын Нэгдсэн Холбооноос мэдээлэл хийнэ. Утас: 99634840
Улаанбаатар хотын цагдаагийн газар

11.30 цагт: Нийслэл хотын эрүүгийн болон хэв журмын нөхцөл байдал, цаашид хэрэгжүүлэх ажил үйлчилгээ, 2016 оны эхний 10 сард үйлдэгдсэн гэмт хэргийн тоон үзүүлэлт, анхаарах асуудал, Нийслэлийн хэмжээнд зонхилон үйлдэгдэж буй гэмт хэрэг, түүний шалтгаан нөхцөлийн талаар мэдээлэл хүргэнэ. Утас:91994373
"Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төв

12.00 цагт: “Нээлттэй АН шинэчлэлийн нэгдсэн хөдөлгөөн”-өөс Ардчилсан намын шинэчлэл бодитой явагдахад түлхэц болох үүднээс 11дүгээр сарын 16-нд болох ҮЗХ, мөн 12 дугаар сарын 6-нд болох Ардчилсан Намын Их хуралд оролцох төлөөлөгчддөд албан шаардлага хүргүүлэх талаар мэдээлнэ.
Хөгжим бүжгийн коллеж

12.00 цагт: Төрийн соёрхолт, УГЗ, Чингисийн одонт, хөгжмийн зохиолч Б.Шаравын нэрэмжит мэргэжлийн дуучид, үндэсний хөгжмийн хөгжимчдийн Олон улсын хоёрдугаар уралдааны нээлт Хөгжим бүжгийн коллежийн Концертын А танхимд болно. Тэмцээнийг БСШУСЯ, Хөгжим Бүжгийн Коллеж, “Б.Шарав сан” болон Монголын Хөгжмийн Зохиолчдын Холбоо, Монголын Урлагийн Ажилтны Холбоо, УДБЭТ, УДБЭЧ, СУИС хамтран зохион байгуулж байна. Утас: 88021062

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
38072
0 эможи
keyboard_arrow_up