Хотоос гарах чиглэлийн замууд хэвийн боллоо

2016 оны 11 сарын 14

Өчигдөр буюу 12-ноос 13-нд шилжих шөнөөс эхлэн орсон цасны улмаас нийслэлийн гудамж замуудад халтиргаа гулгаа үүсч, зарим замын зорчих хэсэгт хүндрэл үүссэн юм. Тус нөхцөл байдлаас үүдэн Зам тээврийн хөгжлийн сайд Д.Ганбатын тушаалаар Улаанбаатар хотоос гарах бүх чиглэлийн хот хоорондын болон олон улсын автозамын хөдөлгөөнийг түр хязгаарлаад байсан. Харин өнөөдөр замын хөдөлгөөн 10:00 цагаас эхлэн хэвийн боллоо.

Тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд гарахдаа техникийн бүрэн, бүтэн байдлыг хангаж, дулаан хувцас, шатахууны нөөцтэй явах, түүнчлэн автозам, даваанд халтиргаа гулгаа ихтэй байгаа тул автомашины хурдыг тохируулж хөдөлгөөнд оролцох шаардлагатай. Хүчтэй салхи шуурганы үеэр малчид малаа бэлчээрт гаргахгүй дулаан хашаа, хороо, саравчинд байлгаж, бага насны хүүхдийг хараа хяналттай байлгахыг онцгойлон анхааруулж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
38034
0 эможи
keyboard_arrow_up