Өнөөдөр болох зарим үйл явдлууд

2016 оны 11 сарын 14

Өнөөдөр буюу 2016 оны арваннэгдүгээр сарын 14-ний даваа гарагт болох үйл явдлын тоймыг хүргэж байна.
Шастины нэрэмжит улсын гуравдугаар төв эмнэлэг

09.00 цагт: "Чихрийн шижин өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр"-ийг тэмдэглэн өнгөрүүлэх өдөрлөг, үйл ажиллагаа болно. Утас: 9875391
Мал эмнэлгийн төв лобартори

09.30 цагт: Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн 21 аймгийн мал эмнэлгийн төв лобарторийн дарга нартай уулзалт хийнэ.
Эрүүл мэндийн яам

10.00 цагт: ЭМЯ-ны "Б" зааланд "Антибиотикийн талаар мэдлэг сайжруулах" дэлхийн 7 хоноийн нээлтийн үйл ажиллагаа болно. Утас 99179899
"Монгол ньюс" Мэдээллийн төв

11.00 цагт: Хэл зохиолын хүрээлэнгээс их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 110 жилийн ойд зориулж хэвлэлийн бага хурал зарлалаа.

12.00 цагт: Б.Түвдэндорж аваргын мэндэлсний 100 жилийн ойг зохион байгуулах ажлын хэсэг хэвлэлийн бага хурал зохион байгуулна. Утас: 99930337
"Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төв

11.30 цагт: Түрээсийн байр эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах холбооноос Монгол Улсын иргэдийн эрх зөрчигдөж байгаа талаар мэдээлэл хийнэ.
UBS телевизийн байр

14.00 цагт: Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, Пентатоник наадмын 5 удаагийн шагналт, хөгжмийн зохиолч Лхагвадоржийн Балхжавын “Миний дуунууд 2016” уран бүтээлийн тайлан тоглолтын хэвлэлийн бага хурал болно. Утас: 99090794, 99002505, 88007600

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
38027
0 эможи
keyboard_arrow_up