Гандан орчмын дахин төлөвлөлтийн талаар нээлттэй хэлэлцүүлэг боллоо

2016 оны 11 сарын 11

Гандангийн залуусын нэгдэл ТББ-ын санаачлагаар Нийслэлийн гэр хорооллын дэд бүтцийн газрын дэмжлэгтэйгээр өнөөдөр буюу 2016 оны 11 дүгээр сарын 11-ны өдөр “Гандангийн хөгжилд залуусын оролцоо” нээлттэй хэлэлцүүлгийн Нийслэлийн иргэний танхимд зохион байгууллаа.

 

Хэлэлцүүлэгт Нийслэлийн засаг дарга буюу Улаанбаатар хотын захирагч С.Батболд, Нийслэлийн засаг даргын дэд бүтэц, гэр хорооллийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү, Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Э.Анар, Нью урбанизм ХХК-ний захирал З.Туяа, Гандан залуусын нэгдэл ТББ-ын төлөөлөгчид болон Гандангийн оршин суугчдын төлөөлөл залуучууд оролцлоо.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Гандан орчмын хэсэг нь Улаанбаатар хотын үүсэл хөгжилтэй салшгүй холбоотой. Нөгөө талаараа Монгол орны шашин соёлын төв болсон газар юм. Бусад орны хувьд шашин соёлын өв болсон газруудаа аялал жуулчлалын төв болгон үлдээсэн байдаг. Бидний хувьд гандан орчмыг жуулчлалын төв болгон хөгжүүлэхээр төлөвлөж байна. Энэ үйл ажиллагаанд иргэдийнхээ оролцоог хангаж, оролцуулах нь зүйтэй гэж үзэж байгаа учраас өнөөдөр нээлттэй хэлэлцүүлэгт оролцлоо. Гандангийн дахин төлөвлөлтийн талаар олон шийдэл санаануууд яригдаж байна” хэмээн хэллээ.

Хэлэлцүүлгийн үеэр БГД-ийн 16 дугаар хорооны Гандангийн дэнжийн суурьшлын бүсийн  өнөөгийн байдлыг үнэлж дүгнэх, орчин нөхцөлийг сайжруулах талаар Нийслэлийн Засаг даргын тамгын газраас авч хэрэгжүүлж буй бодлого, түүнтэй холбоотой төсөл хөтөлбөрийн хэрэгжилт, төлөвлөгөөний талаар оршин сууагчидтай санал бодлоо солилцлоо.

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
38021
0 эможи
keyboard_arrow_up