“Хүүхдийн төлөө хамтдаа” сэдэвт сургалтыг зохион байгууллаа

2016 оны 11 сарын 11

Хан-Уул дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтэс “Миний гэр” цэцэрлэгтэй хамтран “Хүүхдийн төлөө хамтдаа” сэдэвт сургалтыг 2016 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр дүүргийн сургуулийн өмнөх боловсролын байгууллагын удирдах ажилтан, багш, ажилтнуудад зориулан амжилттай зохион байгууллаа. Сургалтаар “Сургуулийн өмнөх боловсролын байгууллагад тавих хяналт, анхаарах асуудал” сэдвээр Боловсролын хяналтын улсын байцаагч А.Мөнх-Эрдэнэ, Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч М.Нэргүй, “Цэцэрлэгийн хүүхдийг зөв хооллох шаардлага, цэцэрлэгт зөв хооллолтыг зохион байгуулах нь”, “Хүүхэд болон насанд хүрэгчдийн хоол” сэдвээр Анагаах ухааны доктор, хоол судлаач М.Оюунбилэг, “Цэцэрлэгийн эмч, туслах багш нарын ажил үүргийн чиглэл” сэдвээр Хан-Уул дүүргийн 29 дүгээр цэцэрлэгийн эмч Н.Оюунчимэг, Монтессори сургалтын арга зүйн онол, түүнийг хэрхэн хэрэгжүүлж буй арга туршлага” сэдвээр Миний гэр цэцэрлэгийн арга зүйч Д.Баасанжав нар мэдээлэл хийж, санал бодлоо солилцлоо.

      Сургалтанд төрийн өмчийн 26, төрийн бус өмчийн 28 цэцэрлэгийн 73 багш ажилтан оролцсон.

       Сургалт нь бага насны хүүхдийг хөгжүүлэх үйл ажиллагаа, орчин нөхцөлийг бүрдүүлэх, эрүүл ахуйн шаардлага, цэцэрлэгийн хүүхдийн хоол, хүнсний аюулгүй байдлын талаар оновчтой мэдээлэл өгч, харилцан туршлага судалсан, зохион байгуулалт сайтай сургалт боллоо.  

123

123

123

123

123

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
38016
0 эможи
keyboard_arrow_up