Алтай хотхоны замыг дунд голын авто замтай холбох гүүрийн ажил дуусжээ

2016 оны 11 сарын 11

Нийслэлд концессын гэрээгээр хэрэгжиж буй Баянгол дүүргийн 1 дүгээр хороо Алтай хотхоны хорооллын доторх авто замыг дунд голын авто замтай холбох гүүр барих ажлын гүйцэтгэгчээр "Ди Вай Кэй Би" ХХК шалгарч, 2016 оны 4-р сард гэрээ байгуулжээ.

Барилга, байгууламжийн ажил хугацаандаа дуусч, ашиглалтад оруулах комисс 2016 оны 10 дугаар сарын 20-нд ажилласан байна. Комиссын гишүүдийн үүрэг даалгаврын биелэлтээр гүүрийг ашиглалтад оруулахаар шийдвэрлэсэн бөгөөд үүрэг даалгаврын биелэлтийг ханган ажиллаж байна гэж Нийслэлийн Автозамын хөгжлийн газраас мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
38001
0 эможи
keyboard_arrow_up