Өнөөдөр Шаргаморьтын гүүр өндөржүүлсэн бэлэн байдалд шилжинэ

2016 оны 11 сарын 11

Өнөөдөр Шаргаморьтын гүүрэн дээр нийслэлийн Гамшгаас хамгаалах Автозамын албаны сургалт болно. Сургалт нь Гамшгаас хамгаалах, үер, хөлдөлт, цасан шуургатай тэмцэх алба, авто замын албаны бэлэн байдлыг дээшлүүлэх, гамшгийн голомтод орон тооны бус штаб болон мэргэжлийн ангийн томилгоот бүрэлдэхүүний үүрэг гүйцэтгэх чадварыг нэмэгдүүлэх, аврах, хор уршгийг арилгах, харилцан ажиллагааны шуурхай арга хэмжээг хангах зорилготой юм. Сургалтад  Нийслэлийн Автозамын хөгжлийн газар, Улаанбаатар зам засвар арчлалтын газар, нийслэлийн Онцгой байдлын газрын ажилтан, албан хаагчид оролцож, газар хөдлөлтийн гамшиг тохиож, Улаанбаатар хотын инженерийн байгууламж, зам гүүр эвдэрсэн нөхцөлд хэрхэн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжих, хор уршгийг арилгах, сэргээн босгох үйл ажиллагаа явуулахыг биетээр үзүүлнэ гэж нийслэлийн Авто замын хөгжлийн газраас мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
37994
0 эможи
keyboard_arrow_up