Газар эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдаанд урьж байна

2016 оны 11 сарын 11
Нийслэлийн Газрын албанаас дор дурьдсан байршлуудад ГАЗАР ЭЗЭМШИХ, АШИГЛАХ ЭРХИЙН ДУУДЛАГА ХУДАЛДАА-г зохион байгуулах гэж байна. Дуудлага худалдаа нь Нийслэлийн Төр захиргааны Хангарди ордны 14 давхрын хурлын зааланд  2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 10 цагт нээлттэй явагдана. Нийслэлийн Засаг даргын 2016 оны 11 сарын 04-ний А/781 дүгээр захирамжаар зохион байгуулж буй дуудлага худалдааг Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан журмын дагуу явуулна.

Дуудлага худалдаанд оролцогчдын хүсэлтийг 2016 оны 12 дүгээр сарын 01-ний өдрийн 8:30 минутаас эхлэн – 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 9:30 минут хүртэл  Төрийн захиргааны Хангарди ордон, 3 давхарт, Нийслэлийн Газрын алба, Газрын менежмент, төлөвлөлтийн хэлтэст битүүмжилсэн хайрцгаар хүлээн авах ба хайрцгийг дуудлага худалдаа явуулахаас 30 минутын өмнө хаана.

Дуудлага худалдаанд оролцох этгээдийн дараах материалыг бүрдүүлнэ.
-Хүсэлт маягтаар гаргах
-Иргэн бол иргэний үнэмлэхний хуулбар, аж ахуйн нэгж, байгууллага бол аж ахуйн нэгжийн гэрчилгээний хуулбар;
-Дуудлага худалдаанд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг төлөөлж оролцох тохиолдолд нотариатчаар гэрчлүүлсэн итгэмжлэл;
-Улсын тэмдэгтийн хураамж 12500 төгрөг;
-Дуудлага худалдааны анхны үнийн 10%-тай тэнцэх мөнгийг дэнчин болгон тушаасан баримт; /Нийслэлийн Төрийн сан банкны 200051049 тоот дансанд тушаана. Хүлээн авагч: Нийслэлийн Газар алба, Зориулалт: Дэнчингийн үнэ
Дэлгэрэнгүй мэдээллийг www.ulaanbaatar.mn, www.gazar.ub.gov.mn хаягаар мөн 315711,  96008990 утсаар авна уу.
д/д Газрын байршил Зориулалт Хэмжээ
/га/
Дуудлага худалдааны анхны үнэ
/төг/
1 Сонгино-хайрхан дүүргийн 32-р хороо, Авто худалдааны цогцолборын Бүс 6, барилга 8 Зочид буудал, худалдаа үйлчилгээ 1.1 492300000
2 Сонгино-хайрхан дүүргийн 32-р хороо, Авто худалдааны цогцолборын Бүс 6, барилга 7 Зочид буудал, худалдаа үйлчилгээ 1.1 492300000
3 Хан-Уул дүүргийг 10-р хороо, Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлын баруун урд талд Үйлчилгээтэй орон сууцны хороолол 5.25 470606848
4 Хан-Уул дүүргийг 10-р хороо, Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлын баруун урд талд Орон сууц 1.6 153189787
5 Хан-Уул дүүргийг 10-р хороо, Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлын баруун урд талд Орон сууц 3.0 274982440
6 Хан-Уул дүүргийг 10-р хороо, Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлын баруун урд талд Амины сууцны хотхон 2.23 199004901
7 Хан-Уул дүүргийг 10-р хороо, Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлын баруун урд талд Конторын барилга 1.14 764573728
8 Хан-Уул дүүргийг 10-р хороо, Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлын баруун урд талд Орон сууц 0.7 69844129
9 Хан-Уул дүүргийг 10-р хороо, Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлын баруун урд талд Орон сууц 0.7 69428944
10 Хан-Уул дүүргийн 14-р хороо, Түргэний гол дагуу Аж ахуй, фермер 3.75 128739733
11 Баянзүрх дүүргийн 11-р хороо,УБ-Налайхын чиглэлийн авто замын хойд талд Амины сууцны хороолол 3.46 307182687
12 Баянзүрх дүүргийн 11-р хороо,Ногоон зоорины баруун талд Орон сууц 0.82 79073271
13 Хан-Уул дүүргийг 8-р хороо, Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлын урд талд Үйлчилгээ 5.0 2214453500
14 Хан-Уул дүүргийг 10-р хороо, Төв аймаг чиглэлийн авто замын дагуу Худалдаа, үйлчилгээ 0.8 352800000
15 Хан-Уул дүүргийг 10-р хороо, Төв аймаг чиглэлийн авто замын дагуу Үйлчилгээ 1.0 444228702
16 Хан-Уул дүүргийг 10-р хороо, Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлын баруун урд талд Худалдаа, үйлчилгээ 0.83 735536472
17 Хан-Уул дүүргийг 10-р хороо, Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлын баруун урд талд Орон сууц 0.39 38781165
18 Налайх дүүргийн 5-р хороо, Гандан уулын урд талд Үйлдвэрлэл 1.0 44800000
19 Налайх дүүргийн 5-р хороо, Гандан уулын урд талд Үйлдвэрлэл 1.0 44800000
20 Налайх дүүргийн 5-р хороо, Гандан уулын урд талд Үйлдвэрлэл 1.0 44800000
21 Налайх дүүргийн 5-р хороо, Гандан уулын урд талд Үйлдвэрлэл 1.0 44800000
22 Налайх дүүргийн 5-р хороо, Гандан уулын урд талд Үйлдвэрлэл 1.0 44800000
23 Багахангай дүүргийн 1-р хороо, УБ-Замын-Үүд чиглэлийн төмөр замын баруун талд Үйлдвэрлэл 60.0 2640800000
24 Багахангай дүүргийн 2-р хороо, Багануур чиглэлийн төмөр замын хойд талд Үйлдвэрлэл 5.0 220800000
25 Багануур дүүргийн 3-р хороо, 252 дугаар ангийн хойд талд Худалдаа, үйлчилгээ 35.6 3133600000
Нийт 138.47 13506226307
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
37993
0 эможи
keyboard_arrow_up