НМХГ-ын алба хаагчид тохилог "Сургалтын төв"-тэй боллоо

2016 оны 11 сарын 10

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын байгууллагаас иргэн аж ахуйн нэгж, байгууллагын эрэлт хэрэгцээнд нийцсэн нийгмийн хариуцлагыг дээшлүүлэх, бүтээгдэхүүн үйлчилгээний эрсдэл, аюулгүй байдлыг хангах, хууль сахин мөрдөлтийг сайжруулахад зөвлөн туслах зорилготойгоор "Сургалтын төв"-ийг байгуулж өнөөдөр нээлтээ хийлээ.

 

Тус нээлтийн үйл ажиллагаанд МХЕГ-ын дарга Н.Цагаанхүү, Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан,  Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун болон бусад албаны хүмүүс оролцсон юм. Тус сургалтын төвийг ашиглалтад оруулснаар мэргэжлийн хяналтын байгууллагын хүний нөөцийн чадавхийг нэмэгдүүлэх, сургалтын таатай орчинг бүрдүүлэх, удирдах ажилтан, улсын байцаагчдын мэдлэг ур, чадварыг тасралтгүй нэмэгдүүлэх сургалтын үйл ажиллагааг тасралтгүй зохион байгуулах боломжтой болж байгаа ажээ.

Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан хэлсэн үгэндээ" Нийслэлийн Мэргэжлийн хяналтын байгууллага маань өнөөдөр өөрсдийн боломж бололцоогоороо ийм сайхан сургалтын төвийг тохижуулж, ашиглалтад оруулсан байна. Тус сургалтын төвөөр манай иргэд, аж ахуй нэгж байгууллагууд маань боломжтой үедээ ирж үйлчлүүлж, мэдээ, мэдээлэл авах боломж бүрдсэн. Ийм сайхан эрдмийн өргөөг цааш нь улам өргөжүүлж ажиллахыг Мэргэжлийн хяналтын байгууллагын нийт ажилчиддаа хүсэн ерөөе" хэмээлээ. 

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар нь өнөөдрийн байдлаар Төрийн захиргаа удирдлагын газар, чиглэлийн долоон хэлтэс, төв лаборатори, найман дүүрэг дэх мэргэжлийн хяналтын хэлтэс, Багахангай дүүргийн мэргэжлийн хяналтын тасаг, нийтдээ 515 алба хаагчтайгаар үйл ажиллагаагаа явуулж байгаа ажээ. Үүнээс гадна Мэргэжлийн хяналтын байгууллага нь хяналт, шалгалт хийхийн зэрэгцээ иргэд, аж ахуй нэгжид зөвлөдөг, тусладаг, зөв дадал үйлчилгээг явуулахад нь хамтран ажиллаж байна. 

123

123

123

123

123

123

123

123

123

123

123

123

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
37975
0 эможи
keyboard_arrow_up