ӨНӨӨДӨР нийслэлд болох зарим үйл явдал

2016 оны 11 сарын 08

Өнөөдөр буюу 2016 оны арваннэгдүгээр сарын 08-ны өдөр болох зарим үйл явдлын тоймыг хүргэж байна.
Засгийн газрын III байр

09.00 цагт: "Хөдөө аж ахуйн салбарын нэмэгдэл өртгийг тооцох нь" сэдэвт бүсийн семинарь Засгийн газрын III байрны 401тоот хурлын танхимд болно.
Үндэсний музей

10.00 цагт: Ахмад сэтгүүлч, судлаач Г.Гонгоржав өвөрмөц содон чулууны цуглуулгаа  дэлгэн үзүүлнэ.  Утас: 99195447, 99296481
"Чингис хаан" нисэх буудал

10.15 цагт: Турк улсын Измир хотноо болсон энэ жилийн Өсвөр, Залуучуудын Дэлхийн аварга шалгаруулах даамын тэмцээнд амжилттай оролцсон манай улсын баг тамирчид эх орондоо ирнэ. Манай улсаас энэ удаагийн ДАШТ-д нийт 27 тамирчин 8 насны ангиллын тэмцээнд оролцож, 100 буудалт даамын үндсэн төрөлд алт, мөнгө, хүрэл тус бүр 1, Блиц төрөлд 1 алт, 2 хүрэл, Турк даамын төрөлд 5 алт, 7 мөнгө, 1 хүрэл нийт 19 медаль хүртэж, бахдам сайхан амжилт гаргасан байна.
"Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төв

10.30 цагт: "Нээлттэй Ардчилсан нам-шинэчлэлийн нэгдсэн хөдөлгөөн"-өөс АН-ын дотоод шинэчлэлтэй холбогдуулан АН-ын Гүйцэтгэх зөвлөлд өгөх шаардлагын талаар мэдээлнэ.

11.30 цагт: Кёкшүзан Д.Батбаяр оффшор дансны асуудлаар мэдэлэл хийнэ.
Нийслэлийн хэвлэл мэдээллийн төв

11.00 цагт: Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд нийслэлийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх асуудлаар хэвлэлийн бага хурал хийнэ. Утас: 325044 99931267
Улсын хүүхэлдэйн театр

11.00 цагт: Их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 110 жилийн ойд зориулан яруу найрагч Ц.Хулан зохиолыг нь бичиж, найруулагч Б.Баатарын дэглэж буй “Монгол ардын суут” баримтат драмын жүжгийн хэвлэлийн бага хурал болно. Хэвлэлийн бага хуралд МУСГЗ, яруу найрагч Ц.Хулан, найруулагч МУУГЗ Б.Баатар, хөгжмийн зохиолч МУУГЗ Т.Сэр-Од болон гол дүрийн жүжигчид оролцоно. Утас: 96637501
Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв

11.00 цагт: Ганга нуурыг сэргээх арга хэмжээ авах, Ганга нуурын ойр орчмын байгалийн унаган төрхийг хадгалан хамгаалах зорилгоор уран бүтээлийн үзэсгэлэн зохион байгуулж байна. Утас: 99174962,99989545, 99234708
Нийслэлийн иргэдийг гамшгаас хамгаалах сургалт, арга зүйн төв

11.30 цагт: Цэцэрлэгийн бяцхан хүүхдүүдээс эхлээд дунд болон их, дээд сургуулийн сурагч, оюутнууд, ард иргэдэд газар хөдлөлт, үер, гал түймэр зэрэг болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэх, өөрийгөө болон бусдыг хэрхэн авран хамгаалах зөв дадлыг эзэмшүүлж, насан туршийн мэдлэгийг олгох “Нийслэлийн иргэдийг гамшгаас хамгаалах сургалт арга зүйн төв” -ийн нээлт болно. Нээлтийн арга хэмжээнд Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх болон БСШУС-ын сайд Ж.Батсуурь, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд нар оролцоно. Утас: 99007969, 99249813
Бест Вестерн Премьер (Туушин) зочид буудал

16.00 цагт: Эрүүл Мэндийн Яам, Үндэсний Статистикийн Хороо, Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв хамтран Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын дэмжлэгтэйгээр 6 сартайгаас 35 хүртлэх насны хүн амын улаанбурхан, улаануудын эсрэг дархлал тогтцын түвшин тогтоох судалгааг энэ оны 11-12 дугаар сард орон даяар зохион байгуулах гэж байна. Утас: 99179899 95929696

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
37864
0 эможи
keyboard_arrow_up