Улаанбаатар хот Будапешт хоттой аялал жуулчлал, үйлдвэрлэлийн салбарт хамтран ажиллахаар боллоо

2016 оны 11 сарын 07

Нийслэлийн засаг даргын дэд бүтэц, гэр хорооллын асуудал хариуцсан орлогч П.Баярхүү тэргүүтэй албаны төлөөлөл Бүгд Найрамдах Унгар улсын Будапешт хотод ажлын айлчлал хийж байна.

 

Айлчлалын үеэр Будапешт хотын санхүү хариуцсан орлогч дарга Др.Габор Багди болон бусад албаны төлөөлөлтэй уулзаж хоёр хотын хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргах, хөрөнгө оруулалт, аялал жуулчлалын салбарт хамтран ажиллахаар болсон байна.

Мөн энэ үеэр Улаанбаатар хотод хамтарсан үйлдвэрүүдийг барьж, байгуулах тал дээр Будапешт хотоос дэмжлэг үзүүлнэ гэдгээ илэрхийлсэн байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
37827
0 эможи
keyboard_arrow_up