Механик шүүр, тусгай зориулалтын машинаар зам цэвэрлэж байна

2016 оны 11 сарын 05

“Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ нь нийслэл хотын 337 км автозамын цэвэрлэгээ, арчлалтын ажлыг хариуцан ажилладаг. Замын цэвэрлэгээг уламжлалт аргаар буюу дэрсэн шүүрээр цэвэрлэхийн зэрэгцээ зам цэвэрлэгээний тусгай зориулалтын машин мөн механик шүүр ашиглан тус тус явуулж байна. Тус газрын тохижилт үйлчилгээний алба 215 зам талбайн үйлчлэгчтэйгээр ажиллаж байгаа бөгөөд одоогийн байдлаар зам цэвэрлэгээний зургаан машин, нийт 43 ширхэг механик шүүр үйл ажиллагаандаа ашиглаж, зам талбайгаа цэвэрлэж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
37811
0 эможи
keyboard_arrow_up