Хан-Уул дүүргийн хороодын дунд "Хамтарсан багийн ур чадварын тэмцээн" боллоо

2016 оны 11 сарын 04

Гэр бүл, хүүхдийн эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, хохирогчийг хамгаалах, нөхөн сэргээх, хамтарсан багийн үйлчилгээг сайжруулах зорилгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг хороодын хамтарсан багийн ур чадварын тэмцээн 2016 оны 11 дугаар сарын 04-ний өдөр Хан-Уул дүүргийн Соёлын ордонд боллоо.

Тус тэмцээнийг  Хан-Уул дүүргийн ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтэс, ДЗМОУБ-ын Хан-Уул Орон Нутгийн Хөгжлийн Хөтөлбөр, Хүүхэд гэр бүл хөгжлийн төвөөс хамтран зохион байгуулсан юм. Тэмцээнд

  • Нэгдүгээр байранд: 13 дугаар хорооны “Халуун сэтгэл” баг
  • Хоёрдугаар байранд: 7 дугаар хорооны “Итгэл” баг
  • Гуравдугаар байранд: 11 дүгээр хорооны “Халуун сэтгэл” баг тус тус шалгарлаа.
  • Шилдэг нийгмийн ажилтнаар 7 дугаар хорооны “Итгэл” багийн гишүүн Р. Солонго шалгарлаа.

       Нийслэлийн Хүүхэд, гэр бүл хөгжлийн газраас 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр зохион байгуулагдах “Центавр" хамтарсан багийн ур чадварын  тэмцээнд 13 дугаар хорооны “Халуун сэтгэл” баг дүүргээ төлөөлөн  оролцохоор шалгарлаа.

123

123

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
37794
0 эможи
keyboard_arrow_up