Нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлсэн Их Монгол Улсын гудамжны 2,1 км авто замын өргөтгөл ашиглалтад орлоо

2016 оны 11 сарын 04

Нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлсэн Их Монгол Улсын гудамжны 2,1 км авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажлыг 2 багцад хувааж, гүйцэтгэгч сонгон шалгаруулсан. Багц-1 буюу "Замын цагдаагийн баруун урд уулзвараас Их Монгол улсын гудамж, Жапан таун хотхоны уулзвар хүртэлх авто зам"–ын барилгын ажлын гүйцэтгэгчээр "Эрдэнэ зам" ХХК,Багц-2 буюу "Их Монгол Улсын гудамж, Жапан таун хотхоны уулзвараас урагш Их тэнгэрийн ам хүртэлх авто замын барилгын ажлын гүйцэтгэгчээр "Тотал Инж" ХХК шалгарсан юм.

Тухайн авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажлын хүрээнд 7 м өргөнтэй зорчих хэсгийг 14 м өргөнтэй 4 эгнээ болгон өргөтгөж, явган хүний зам, дугуйн зам, гэрэлтүүлэг, борооны ус зайлуулах систем зэрэг ажлууд хийгдсэн бөгөөд зам барилгын ажил гэрээт хугацаандаа дуусч, 2016 оны долоодугаар сарын 08-ны өдөр байнгын ашиглалтад оруулав гэж Нийслэлийн Авто замын хөгжлийн газраас мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
37780
0 эможи
keyboard_arrow_up