Яг одоо "Усны салбарын бодлого болон хамтын ажиллагааны семинар" болж байна

2016 оны 11 сарын 03

123

123

Өнөөдөр Монгол- Солонгос улсаас хамтран зохион байгуулж байгаа Усны салбарын бодлого болон хамтын ажиллагааны семинар Blue Sky зочид буудлын Crystal танхимд зохион байгуулагдаж байна.

 

Тус үйл ажиллагаанд БНСУ-ын Элчин сайд У Сун, Улаанбаатар хотын захирагч бөгөөд нийслэлийн Засаг дарга С.Батболд, БОАЖЯ-ны Усны нөөцийн хэлтсийн дарга Ш.Мягмар, Улаанбаатар хотын Ус суваг удирдах хэлтсийн дарга Ц.Төрхүү болон бусад төлөөлөгч, байгаль орчны байцаагч нар оролцож байна. Энэ үеэр усны хэрэглээ, ашиглалт, усны тухай хуулийн хэрэгжилтийн талаар илтгэл тавьж хэлэлцүүлэг өрнөх юм. БНСУ-аас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд У Сун нээж хэлсэн үгэндээ "БНСУ-ын Элчин сайдын яам, Монгол улсын БОАЖЯ-тай хамтран Монгол улсын усны салбарын хөгжилд хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэн ажиллахын тулд энэхүү семенарыг зохион байгуулж байна. Бидний өдөр тутмын амьдралд төдийгүй ХАА, үйлдвэр газар тариалан, барилга байгууламж, зэрэг бүхий л салбарт зайлшгүй шаардлагатай эдийн засгийн чухал бүтээгдэхүүний нэг нь ус юм. Ялангуяа уур амьсгалын өөрчлөлт болон цөлжилт хурдан явагдаж буй энэ үед Монгол улс усны салбартаа нэн тэргүүнд анхаарлаа хандуулах хэрэгтэй." хэмээлээ.

Ойрын таван жилийн хугацаанд гэр хорооллын худгуудыг нэмж, магистрал татах, эхний ээлжийн ган шугамуудыг доторлохоор болжээ. Өнөөдөр гэр хороололд нэг литр усыг 9 төгрөгөөр аваачиж, иргэдэд 1 төгрөгөөр зарж байгаа нь ихээхэн алдагдалтай байна хэмээн мэргэжилтнүүд хэлж байна. 123
123

123

123


123

123

123

123

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
37741
0 эможи
keyboard_arrow_up