Хүүхэд харах үйлчилгээг үргэлжлүүлэхийг дэмжлээ

2016 оны 11 сарын 03

УИХ-аас Хүүхэд харах үйлчилгээний тухайн хуулийн хэрэгжих хугацааг 2021 он болгон хойшлуулж, 2016 оны 12 дугаар сарын 31-нээс санхүүжилтийг нь зогсоохоор болсон.

Энэ шийдвэрийг эсэргүүцэж Хүүхэд харах үйлчилгээ эрхлэгчдийн нэгдсэн зөвлөлөөс  Монгол Улсын Ерөнхийлөгч болоод УИХ-ын 76 гишүүнд шаардлага хүргүүлэхээр  олон нийтийн дунд нээлттэй  хэвлэлийн бага хурлыг зохион байгуулсан.

Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш 688 хүүхэд харах төвд 10 мянга гаруй хүүхэд хамрагдаж, 1024 тогтмол ажлын байр бий болжээ. Хэрэв  хуулийг цаашид хэрэгжүүлэхгүй болвол энэ тооны хүн ажилгүй болж ар гэрээ авч явахад хэцүү болно гэдгийг хэлж байсан.

Тиймээс  6353 хүүхдүүдийн эцэг эх болон Хүүхэд харах үйлчилгээ эрхлэгчдийн төлөөлөлөөс  Хүүхэд харах үйлчилгээний хэрэгжих  хугацааг наашлуулж,  2017 онд хүүхэд харах үйлчилгээний төсөвт  шаардлагатай 5 тэрбум төгрөгний хувьсах зардлыг  Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын сайдын багцад нэмж тусгахыг  хүсч, Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, төсвийн тухай хуулийн төсвийг боловсруулах ажлын хэсэгт шаардлага хүргүүлсэн юм.

Харин УИХ дахь МАН-ын бүлэг өчигдрийн хуралдаанаараа Хүүхэд харах үйлчилгээг цаашид үргэлжлүүлэх, байнгын хороогоор энэ асуудлыг үргэлжлүүлэхийг дэмжсэн байна. Түүнчлэн өчигдөр хуралдсан Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Хүүхэд харах үйлчилгээний төсвийн санхүүжилтэд 5.8 сая төгрөгийг нэмж тусгах, үүнтэй холбоотойгоор хүүхэд харах үйлчилгээний хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулах саналыг дэмжжээ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
37727
0 эможи
keyboard_arrow_up