С.Одонтуяа БГД-ийн Засаг дарга боллоо

2016 оны 11 сарын 03

Сум, дүүргийн ИТХ-ын сонгуулиар Баянгол дүүрэгт Ардчилсан нам олонхи болж ялалт байгуулсан билээ. Орон нутгийн сонгуулийн өмнө Баянгол дүүргийн Ардчилсан намаас мэдэгдэл гаргаж, ялалт байгуулж олонхи болвол УИХ-ын гишүүн асан С.Одонтуяаг Засаг даргаар томилохоо мэдэгдэж байсан. Энэ дагуу өнөөдөр тус дүүргийн АН-ын хорооны дэд дарга, УИХ-ын гишүүн асан С.Одонтуяа Засаг даргын тамга тэмдгээ гардан авлаа.

С.Одонтуяа  нь 1982 онд Нийслэлийн 10-н жилийн 1-р дунд сургууль, 1988 онд ОХУ-ын Санкт Петербург хотын Улсын Их сургууль төгссөн. Англи, орос хэлтэй. Олон улсын эдийн засаг, харилцааны мэргэжилтэй. Бизнесийн удирдлагын магистр зэрэгтэй.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
37711
0 эможи
keyboard_arrow_up