ХУД-ийн “Шинэ Яармаг цогцолбор” хорооллын төслийн талбай дээр гал унтраах тактикийн сургалт зохион байгууллаа

2016 оны 11 сарын 02

Өнөөдөр буюу 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Нийслэлийн Онцгой байдлын газар, ХУД-ийн Онцгой байдлын хэлтэс, Гал унтраах 30 дугаар анги, “Шинэ Яармаг цогцолбор” хорооллын  төслийн талбай дээр захиалагч “Нью Яармаг Хаусинг Прожект” ХХК болон ерөнхий гүйцэтгэгч “Дельта констракшн” компани хамтран гал унтраах тактикийн сургалтыг  зохион байгуулж байна.

 Энэхүү тактикийн сургалтын арга хэмжээний үйл ажиллагаанд НОБГ-ын дэд дарга хурандаа Д.Эрдэнэбаатар, НОБГ-ын Гал түймэртэй тэмцэх хэлтсийн дарга дэд хурандаа Н.Нямхорлоо, Нью Яармаг Хаусинг Прожект ХХК-ын төслийн ерөнхий менежер Ч.Сүхболд, Дельта констракшн компаний захирал Ж.Эрдэнэчимэг зэрэг албаны хүмүүс оролцлоо.

Хөтөлбөр ёсоор онцгой нөхцөл байдал үүссэн тохиолдолд хэрхэн ажиллах тактикийн сургалтын үндсэн үйл ажиллагаа В-2 блок дээр болж, башингийн дээд давхарт гал гарсан үед онцгой байдлын алба хаагчид иргэдийг хэрхэн аварч, тусламж үзүүлэх талаар сургалтын амжилттай зохион байгууллаа.

123

123

123

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
37685
0 эможи
keyboard_arrow_up