Өрхийн амьжиргааны түвшин тогтоох аргачлалыг шинэчилж, дахин явуулна

2016 оны 11 сарын 02

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас өрхийн амьжиргааны түвшин тогтоох аргачлалыг шинэчилж, өрхийн мэдээллийн нэгдсэн санг шинэчлэх судалгааг дахин явуулах болжээ.

Энэ хүрээнд 2016 ондоо багтаан, эмзэг бүлгийн болон гэр хороололд амьдардаг айл өрхөөр явж, орлогын бус амьжиргаа тогтоох асуулгад хариулт авах юм байна. 

Тэгвэл шинэчилсэн амьжиргааны түвшин тогтоох аргачлалаар ингэж эрэмбэлэх аж.

  • Тухайн өрхийн тэргүүний боловсрол
  • Ажил эрхлэлтийн байдал
  • Орон сууц, гэр хорооллын алинд нь амьдарч байгаа эсэх
  • Өөрийн гэсэн үл хөдлөх хөрөнгө, өмчтэй эсэх
  • Тухайн өрх эзэмшсэн газартай эсэх
  • Ундны усаа худгаас авдаг эсэх
  • Удаан эдэлгээтэй цахилгаан бараа, бүтээгдэхүүнтэй эсэх 53 үзүүлэлтийг харгалзан тухайн өрхийн амьжиргааны түвшинг тогтоох юм байна. Өөрөөр хэлбэл, тухайн өрхийн сарын орлогыг харгалзан үзэхгүй орлогын бус аргаар ингэж тооцох нь илүү бодитой судалгаа гарна гэж ХНХЯ-нынхан үзсэн байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
37677
0 эможи
keyboard_arrow_up