БХБЯ-аас нийслэлийн удирдлагуудад хашаа байшингаа орон сууцаар солих санал тавьжээ

2016 оны 11 сарын 02

"Буянт-Ухаа-2" хорооллоос борлогдоогүй үлдсэн 3 өрөө орон сууцнуудыг гэр хорооллын хашаа байшингаар солих саналыг Барилга Хот Байгуулалтын сайд Г.Мөнхбаяр нийслэлийн удирдлагуудад тавьсан. Эдийн засаг хямралтай байгаа энэ үед нэгэнт баригдаад ашиглалтанд орчихсон орон сууцыг хашаа байшингаар солих нь зорилтот бүлгийн иргэдийг орон сууцжуулах хамгийн зөв хувилбар гэж үзсэн байна.

Ирэх 7 хоногт хуралдах гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн удирдах хорооны өргөтгөсөн хурлаар хашаа байшинг байраар солих тухай нарийвчилсан журам гаргахаар боллоо.

Журмаар хашаа байшингийн байршил, хэмжээ, тухайн өрхөд ямар шаардлага тавих зэрэг асуудлыг тодорхой болгох гэнэ. Эхний ээлжид Нисэхийн гэр хорооллын айлуудаас оруулах тухай яригдаж байгаа юм байна. Гэхдээ зөвхөн Нисэхийн айлуудаас оруулах уу, өөр байршлуудыг хамруулах уу гэдэг нь өргөтгөсөн хурлын дараа тодорхой болох юм байна. 

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
37673
0 эможи
keyboard_arrow_up