ӨНӨӨДӨР нийслэлд болох зарим үйл явдал

2016 оны 11 сарын 02

Өнөөдөр буюу 2016 оны арваннэгдүгээр сарын 02-ны лхагва гарагт болох зарим үйл явдлын тоймыг хүргэж байна.
ХХААХҮЯ

09.00 цагт: Баяжуулсан хүнсний талаарх шинжлэх ухааны үндэслэлтэй ойлголтыг харилцан зөвлөлдөх зорилгоор “Баяжуулсан хүнсний үйлдвэрлэл-эрүүл мэнд" сэдэвт уулзалт, хэлэлцүүлэг болно. Утас: 96346465, 86565055
ШУА-ийн Тэргүүлэгчдийн газар

09.00 цагт: ЮНЕСКО-ийн Бээжин дэх Төлөөлөгчийн газар, ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс, Монгол улсын Шинжлэх ухааны Академи хамтарсан эрдэм шинжилгээний ажилтан, их, дээд сургуулиудын багш нарт зориулсан ёс зүйн сургалт эхэлнэ. Утас: 98000599, 99197582
Нээлттэй Нийгэм Форум

10.00 цагт: Глоб Интернэшнл Төв нь Нээлттэй Нийгэм Форум болон ЮНЕСКО-гийн Бээжин дэх Төлөөлөгчийн газартай хамтран “Сэтгүүлчдийн эсрэг гэмт үйлдэл ял шийтгэлгүй үлдэж буйг таслан зогсоох олон улсын өдөр”-т зориулан "Хожимдоогүй" хэлэлцүүлгийг зохион байгуулна.

14.30 цагт: “Монгол Улсын эрүүл мэнд, боловсролын салбарын 2017 оны зарлагын төлөвлөлт” сэдэвт уулзалт, хэлэлцүүлэг болно. Утас: 11-313207
Баянгол дүүрэг

11.00 цагт: Баянгол дүүргийн 1а байрны /ЗДТГ-ын хажууд байрладаг/ дулаалгын фасадны ажлыг танилцуулна. Утас: 99895496
Улсын Драмын Эрдмийн Театр

12.00 цагт: Шинэ цагийн утга зохиолыг үндэслэгч, соён гэгээрүүлэгч, төр нийгмийн зүтгэлтэн Д.Нацагдоржийн мэндэлсний 110 жил, Улсын Драмын Эрдмийн Театрын үүсэн байгуулагдсаны 85 жилийн ойг тохиолдуулан их зохиолчийн амьдрал, уран бүтээлээс сэдэвлэсэн “Жаргаагүй нар” түүхэн жүжгийн хэвлэлийн бага хурал болно. Утас: 99199794
"Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төв

12.00 цагт: "218.1" Хөдөлгөөнөөс валютын ханшын талаар мэдээлнэ.

12.30 цагт: Иргэдийн шударга шүүх ТББ-aac С.Эрдэнэ, Ц.Нямдорж, У.Хүрэлсүх нар шүүхэд хууль бусаар нөлөөлж байгаа талаар баримт дэлгэнэ.
Мэдээлэл Технологийн Үндэсний Парк

15.00 цагт: КООСЭН-Японы үндэсний технологийн хүрээлэнгийн Монгол дах төлөөлөгчийн газрын нээлт болно.Нээлтэд БСШУСЯ-н дэд сайд Ё.Отгонбаяр, Коосэн, Японы Үндэсний Технологийн Хүрэлэнгийн Ерөнхийлөгч Исао Танигучи нар оролцоно. Утас: 88116192
Сүхбаатарын талбай

18.30 цагт: "Номтой өглөө" клубын "Уран зохиолын бус" номын "Номтой орой" уулзалтаар "Номтой нөхөрлөсөн түүхүүд" номыг уншиж, хэлэлцүүлэг зохион байгуулна. Утас: 99179103, 99309206, 88036858 /Байршил: Сүхбаатарын талбайн хажуу талын "Broadway" restоран.../

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
37663
0 эможи
keyboard_arrow_up