Хөгжлийн бэрхшээлтэй гурван иргэнд түрээсийн орон сууцны эрхийн бичиг гардуулжээ

2016 оны 11 сарын 01

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд 14 хоног тутамд иргэдтэй уулзаж, тулгамдсан асуудал, санал хүсэлтийг нь сонсдог байна. Өнгөрсөн удаагийн уулзалтанд хөгжлийн бэрхшээлтэй иргэд орон байрны асуудлыг нь шийдвэрлэж өгөхийг хотын даргаас хүсжээ. Үүнтэй холбогдуулан Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас тухайн иргэдийн амьдралыг судалж үзээд гэр бүлийнх нь 2-оос дээш иргэн хөгжлийн бэрхшээлтэй, амьдарлын нөхцөл нь туйлын хүнд байгаа З.Мандах, Л.Оюунтуул, Б.Мөнхбаясгалан нарт Ахмадын хотхонд байрлах түрээсийн орон сууцанд амьдрах эрхийн бичиг гардууллаа.

Түрээсийн орон сууцанд оруулж байгаа эдгээр иргэдийн хувьд орон байрны асуудлыг нь нэн тэргүүнд шийдвэрлэх шаардлагатай айл өрхүүд байжээ.

Чингэлтэй дүүргийн 18-р хорооны иргэн Б.Мөнхбаясгалан тэрээр хөгжлийн бэрхшээлтэй 2 ихэр охинтой. Нэг охин нь хүнтэй суусан бөгөөд хүргэн нь бас тулгуур эрхтэний бэрхшээлтэй аж.  Б.Мөнхбаясгалангын гэрт хөгжлийн бэрхшээлтэй гурван хүн байдаг. Харин ХУД-ийн 2-р хорооны иргэн Л.Оюунтуулын хувьд төрөлхийн харааны бэрхшээлтэй. Хүү, охин хоёр нь бас харааны бэрхшээлтэй. Одоо гэр хороололд айлын хашаа байшин түрээсэлж амьдардаг байжээ.

Хүнд нөхцөлд амьдарч байгаа бидэнд тусалж, дулаан, тохилог орон сууцанд орох боломж олгосонд баяртай байна” гэдгээ иргэд илэрхийлжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
37637
0 эможи
keyboard_arrow_up