Хан-Уул дүүргээс “Сэтгэлд шингэсэн хоол эмчилгээ” сэдэвт нээлттэй хаалганы өдөрлөгийг зохион байгууллаа

2016 оны 11 сарын 01

“Улаанбаатар хот”  үүсч байгуулагдсаны 377 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд “Сэтгэлд шингэсэн хоол эмчилгээ” нээлттэй хаалганы  өдөрлөгийг  эмч, эмнэлгийн ажилтнууд болон хэвтэн эмчлүүлэгч, сахиур эцэг эхчүүдийг хамруулан зохион байгууллаа.

Өдөрлөгөөр эмч, эмнэлгийн ажилтнууд болон хэвтэн эмчлүүлэгч, сахиур эцэг эхчүүдийн хоол шим тэжээлийн үнэлгээ буюу биеийн найрлага тодорхойлохыг Inbody аппаратаар, биеийн өндөр жинг зөөврийн өндөр хэмжигчээр, автомат даралт хэмжигчээр даралт үзэх, бүсэлхийн тойрог хэмжих, хүнсний бүтээгдэхүүний илчлэгийг хүнс орлуулалтын хүснэгт болон хүнсний моделууд ашиглан тайлбарлах, зөвлөгөө өгөх,  даралтаа бууруулах эрүүл хүнс  буюу чангаанз болон луувангийн шүүс, хүрэн манжин аньсны шүүс бэлтгэх аргыг заах болон амтлуулах зэрэг үйл ажиллагаа явуулснаас гадна хоол шим тэжээлийн гарын авлага тараах материал 20 нэр төрлийн зөвлөмжийг тараасан. Өдөрлөгт 65 хүн хамрагдсан байна. 

 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
37621
0 эможи
keyboard_arrow_up