Өнөөдөр ажиллаж буй худалдаа үйлчилгээний байгууллагын ЦАГИЙН ХУВААРЬ

2016 оны 10 сарын 31

Өнөөдөр буюу 10-р сарын 31-ний өдөр Их эзэн Чингис хаан мэндэлсний 854 жилийн ой, Монгол бахархлын өдөр тохиож байна. Монгол Улсын Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1.8-д жил бүрийн өвлийн тэргүүн сарын шинийн 1-ний өдрийг Их Эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр буюу “Монгол бахархлын өдөр” хэмээн тэмдэглэж байхаар заажээ.

БАНКУУД

-Хаан банк: Сүхбаатар дүүрэг 5-р хороонд байрлах Хаан банкны салбар оройн 00:00 цаг хүртэл ажиллана.

-Хас банк: Баянгол дүүрэг 31-р хороонд байрлах Өнөр хороолол салбар 18:00 цаг хүртэл ажиллана.

-Голомт банк: Сүхбаатар дүүрэг 5-р хороо Голомт банкны Солонго салбар 24 цагийн турш үйлчилгээ үзүүлнэ.

-Худалдаа хөгжлийн банк: Нийт салбар тооцооны төвүүд амарна. 11-р сарын 1-ний өдрөөс салбар төвүүд цагийн хуваарийн дагуу ажиллаж эхэлнэ.

ЭМНЭЛЭГ

-Монгол бахархлын өдөр тохиож буйтай холбогдуулан нэг хоёрдугаар шатлалын эмнэлэг нийтээр амарч байна. Тодруулбал, хорооны өрхийн эрүүл мэндийн төвүүд, дүүргийн эрүүл мэндийн төвүүд амарч байгаа ба дүүргийн эрүүл мэндийн төвүүдийн яаралтай хүлээн авах тасаг иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж байна. Харин гуравдугаар шатлалын эмнэлгүүд буюу төрөх эмнэлгүүд, ХӨСҮТ, ХСҮТ зэрэг эмнэлгийн хүлээн авах тасаг хэвийн үйл ажиллагаа явуулж байна. Мөн Яаралтай түргэн тусламжийн 103 төв иргэдэд үйлчилж байна.

ЗАХ, ХУДАЛДААНЫ ТӨВҮҮД

-“Нарантуул” олон улсын худалдааны төв, “Баянзүрх” зах, “Хүчит шонхор” зах, “Хар хорин” худалдааны төв, Сандэй плаза зэрэг томоохон зах худалдааны төвүүд нийтээр амарч байна.

Харин Улсын их дэлгүүр,”Улаанбаатар” их дэлгүүр, “Москва” их дэлгүүр,  “Хүннү молл” худалдааны төв, “Пийс молл” худалдааны төвүүд цагийн хуваарийн дагуу ажиллаж байна. Харин хүнсий захуудаас “Меркури” худалдааны төв хагас ажиллах бол “Номин”, “Эфес”, “Миний дэлгүүр” зэрэг хүнсний сүлжээ дэлгүүрүүд цагийн хуваарийн дагуу бүх салбар ажиллаж байна.

ҮЗВЭР, ҮЙЛЧИЛГЭЭ

-Монгол бөхийн өргөөнд 14:00 цагаас Монгол бахархлын өдөрт зориулсан хүчит бөхийн барилдаан болно.

-Урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхимд 15:00 цагаас УДЭТ-ын ерөнхий зураач Ганхуягын уран бүтээлийн үзэсгэлэн нээлтээ хийнэ.

-“Өргөө”, “Тэнгис”, “Хүннү молл”, “Ай-макс” кино театр цагийн хуваарийн дагуу үзвэрүүдээ толилуулж байгаа ба зарим кино театрууд нь Монол бахархлын өдрийг тохиолдуулан үзвэрийн тоог нэмэгдүүлэн ажиллаж байна.

-Монгол бахархлын өдөр тохиож буйтай холбогдуулан сум орон нутгийн зарим музейг иргэдэд үнэ төлбөргүй үзүүлж байна. Тухайлбал, Хэнтий аймгийн Сэцэн ханы ордон музей, Орон нутаг судлах музей үзэгчдэд үнэ төлбөргүй үйлчлэх юм байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
37600
0 эможи
keyboard_arrow_up