Нийслэлийн ШИЛДЭГ бүтээн байгуулагчид тодорлоо

2016 оны 10 сарын 29

Монгол улсын нийслэлийн 377 жилийн ойн хүрээнд Улаанбаатар хотын хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсан шилдэг бүтээн байгуулалтыг шалгаруулах ёслолыг 4 дэх жилдээ зохион байгууллаа.  

 

Энэ удаагийн шилдэг бүтээн байгуулалтыг  шилдэг франчайзинг,  шилдэг брэндинг, дэвшилтэт техник технологи бүхий үйлдвэр, шилдэг барилга байгууламж гэсэн 4 төрлөөр нэр дэвшүүлэн сонгон шалгаруулжээ.  Сонгон шалгаруулалтад нийт 20 орчим аж ахуйн нэгж нэр дэвшин өрсөлдсөнөөс шилдэг Франчайзинг төрөлд Cofe bene, шилдэг брэндинг төрөлд “Imax” кино театр, дэвшилтэд техник технологи бүхий үйлдвэр төрөлд мах махан бүтээгдэхүүн үйлдвэрлэгч “Хос гарьд” ХХК, шилдэг барилга байгууламж төрөлд МCS поперти ХХК-ийн “Шангрила центр” тус тус шалгарлаа.

Нийслэлийн шилдэг бүтээн байгуулалтын дээд шагналын тусгай байранд “Энканто” спорт комплекс, “Ариуна Сури”, “И март” ХХК, Нийтийн тээврийн зогсоол гудамжны мэдээллийн байгууламжийг шинэчилсэн Жи Си Деко  компани, Хуванцар хаягдал дахин боловсруулах үйлдвэрлэл эрхэлдэг “Мод пластик” компани, Перлитен хавтангийн үйлдвэрлэгч “Нью сервер” компани, Ахуйн бохир ус цэвэрлэх байгууламж нэвтрүүлсэн “УльтраСоник” компани тус тус шалгарч нийслэлийн удирдлагуудаас шагналаа гардан авлаа гэж  Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

123

123

123

123

123

 

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
37597
0 эможи
keyboard_arrow_up