Мэндчилгээ

2016 оны 11 сарын 01

Монгол орны гал голомт болсон Нийслэл хот маань Ширээт цагаан нуурын хөвөөнд шаваа тавьсан цагаас хойш Шар бөсийн орд, Өргөө, Номын хүрээ, Их хүрээ, Нийслэл хүрээ зэрэг өндөр их алдрыг хүртэн Орхон, Сэлэнгэ, Туулын сав газраар нүүдэллэсээр

 

Хан Богдын ар, Хатан туулын хөвөөнөө бууриа зассан билээ. Зургаан жарныг элээж, арвин баялаг намтар түүхээ зузаалсан Нийслэл хот маань өнөөгийн шинэ зуунд өнгө төрхөө нэмэн хөгжиж, өөдрөг ирээдүйгээ бүтээн байгуулж байна.
Хүнээ дээдэлсэн хөгжлийн бодлогыг хэрэгжүүлж, аз жаргалтай хотыг цогцлоохын төлөө Улаанбаатар хотын удирдлагын шинэ баг ажлаа эхлүүлээд гарааны 100 хоногоо үдэж байна. Өнгөрсөн богинохон хугацаанд бид их хотоо ирэх он жилүүдэд зөв шийдэл, зөв төлөвлөлтөөр хөгжүүлэх зөв эхлэлээ тавьж чадлаа.
Гэр хорооллын дахин төлөвлөлтөд шинэлэг, зөв, оновчтой менежмент нэвтрүүлэн иргэдийнхээ орлогод нийцсэн орон сууц барих боломж нөхцөлийг бүрдүүлж, амины орон сууц барихад ипотекийн зээл олгох эхлэлийг тавин, санхүүжилтыг шийдэж суурийг нь тавьлаа. Түүнчлэн “Туул” хурдны зам, “Богд хан” төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг шийдүүлэхээр зорьж байна. Мөн тусгай замын автобус, олон түвшний уулзвар зэргийг ч ирэх дөрвөн жилд бүтээн байгуулахаар төлөвлөөд байна.
Хан дөрвөн уул, хатан тунгалаг Туулаа түшин ажил, амьдралаа дэгжээж, гал голомтоо бадраасан.. эрхэм хүндэт нийслэлчүүд Та бүхэндээ, их хотын иргэддээ Монгол Улсын нийслэлийн 377 жилийн ойн мэндийг өргөн дэвшүүлж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.  


НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ДЭД БҮТЭЦ, ГЭР ХОРООЛЛЫН ХӨГЖЛИЙН АСУУДАЛ ХАРИУЦСАН ОРЛОГЧ П.БАЯРХҮҮ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
37594
0 эможи
keyboard_arrow_up