Өнөөдөр ОБЕГ-ын алба хаагчдад зориулсан 72 айлын орон сууц ашиглалтад орлоо

2016 оны 10 сарын 27

Өнөөдөр Хан-Уул дүүрэгт үйл ажиллагаагаа явуулж буй Гал-Унраах 30 дугаар ангийн нутаг дэвгэрт  ОБЕГ-ын дунд хугацааны хөтөлбөрийн хүрээнд баригдсан анхны 72 айлын орон сууцыг хүлээлгэн өгөх үйл ажиллагаа боллоо.

 

Тус үйл ажиллагаанд Монгол улсын Шадар сайд У.Хүрэлсүх, ОБЕГ-ын дарга бригадын генерал н.Бадрал, ОБЕГ-ын дэд дарга хурандаа н.Ариунбуян, гүйцэтгэгч компани болох Монгол Алтай гоулд ХХК-ий захирал н.Ганхуяг нар болон бусад төлөөлөгч нар оролцсон юм. ОБЕГ-аас албан хаагчдынхаа оршин суух нөхцлийг сайжруулах зорилгоор дунд хугацааны хөтөлбөрийг эхлүүлсэн байна. Тус хөтөлбөрийн хүрээнд Төв, Говьсүмбэр, Булган, Дархан, Архангай аймгуудад 120 айлын орон сууцыг энэ онд ашиглалтад  оруулжээ.

Шадар сайд У.Хүрэлсүх тус орон сууцанд байртай болж буй  Өвөрхангай аймгийн ОБЕГ-аас тэтгэвэртээ гарсан хурандаа Х.Чулуунбаатарынд зочилсон юм. Энэ үеэр  “Монгол улсын тусгаар тогтнол, Үндэсний аюулгүй байдал, ард түмний амгалан тайван амьдралын төлөө Онцгой байдлын албан хаагчид үргэлж зүтгэж байдаг. Нэг ёсондоо бол энх цагийн эр цэргүүд. Гай гамшиг, осол аваар гал түймэр гээд хаана л хэцүү зүйл болж байна тэр бүхэнд Онцгой байдлын алба хаагчид явж байдаг. Өнөөдөр 72 айлын орон сууц ашиглалтад орж, Онцгой байдлын алба хаагчид маань орон сууцтай болж байна. Эдний маань хөдөлмөрийг үнэлж, ийм сайхан орон сууцыг барьсан  “Монгол Алтай голд” компанийханд Онцгой байдлын алба хаагчдын өмнөөс талархал дэвшүүлж байна.”  хэмээсэн юм. Онцгой байдлын алба хаагчид маань тус барилгаас 44-75 мкв байрыг мкв-ыг нь 1 сая төгрөгөөр худалдан авч байгаа юм байна. Байранд эхний ээлжинд олон жил ажилласан, тухайн албанд гавъяа байгуулсан болон ар гэрийн нөхцөл хүнд  алба хаагчидыг  эхний ээлжинд оруулж байгаа ажээ123
123

123

123

123

123

123


123

123


123



123

123

 


 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
37567
0 эможи
keyboard_arrow_up