Монгол бахархлын өдрөөр дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй
2016 оны 10 сарын 27

Их эзэн Чингис хаан мэндэлсний 854 жилийн ой, Монгол бахархлын өдөр энэ сарын 31-нд тохионо. Энэ өдөр бүх нийтээр амрах бөгөөд бүх нийтийн баяр, амралтын өдрүүдэд тээврийн хэрэгслийн улсын дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй байхаар журамд тусгасан байдаг. Тиймээс энэ сарын 31-нд тээврийн хэрэгслийн улсын дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй болохыг Замын цагдаагийн албанаас мэдээллэж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









37552
0 эможи