Гэр хорооллын сургуулиуд тохилог ариун цэврийн өрөөтэй болж байна

2016 оны 10 сарын 26

НҮБ-ын Хүүхдийн сангаас хөдөөгийн олон сумдад энгийн ачааны чингэлэг ашиглан сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдэд зориулсан ус, ариун цэврийн байгууламжийг барьж байгуулаад байна.

Харин энэ удаа нийслэлд, Баянзүрх дүүрэгт энэ ажлыг үргэлжлүүлэн хийхээр болжээ.

НҮБ-ын Хүүхдийн сан болон Швейцарын хөгжлийн агентлаг саяхан Улаанбаатар хотын гэр хороолол дундах цэцэрлэг, сургуулийн ус, ариун цэврийн байгууламжийг сайжруулах чиглэлд шинэлэг шийдэл гаргахаар нэгэн чухал гэрээнд гарын үсэг зурсан юм.

Энэ ажлын хүрээнд дээрх хоёр байгууллага хамтран ус, ариун цэврийн асуудлыг шийдэх өртөг багатай, үр дүнтэй шийдлүүдийг гарган үзүүлж, тэдгээрийг үндэсний хэмжээнд түгээн дэлгэрүүлэхэд нь Засгийн газрыг дэмжих бодлого барьж байгаа ажээ.

Ингэхдээ эхний ээлжид Баянзүрх дүүрэгт төвлөрөн ажиллах бөгөөд тус дүүргийн удирдлагуудтай хамтран иргэдийн эрүүл ахуйн зан үйлийг өөрчлөх, олон улсын мэдлэг туршлагыг нэвтрүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх юм байна.

2007 оны судалгаагаар нэг сурагч, дотуур байранд амьдардаг эсэхээсээ үл хамааран өдөрт дунджаар ердөө 2.3 литр ус ахуйн хэрэгцээндээ хэрэглэдэг гэсэн судалгаа гарчээ. Харин үүнд нь, усанд орох ус багтаагүй гэдгийг судалгааны багийнхан хэлж байв. Мөн улсын хэмжээнд сургууль, цэцэрлэгүүдийн дөнгөж 21.7 хувь нь дотроо бие засах өрөөтэй байдаг аж.

Үлдсэн 78.3 хувьд нь сурч байгаа хүүхдүүд ариун цэврийн шаардлага хангаагүй бие засах газар буюу гадаа жорлон хэрэглэдэг гэжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
37514
0 эможи
keyboard_arrow_up