ХУД дэх их, дээд сургуулиудын элсэлтийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийжээ

2016 оны 10 сарын 25

Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын даргын баталсан 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 01/268 тоот удирдамжийн дагуу Төрийн болон төрийн бус өмчийн зарим их, дээд сургуулиудын 2016-2017 оны элсэлтийн үйл ажиллагаанд урьдчилан сэргийлэх хяналт хийлээ.

Шалгалтанд ХААИС-ын бүрэлдэхүүн 5 сургууль төрийн бус өмчийн 3 их, дээд сургуулиудын нийт 2130 оюутны элсэлтийн баримт бичигт тулгалт хийж шалгалаа.

ХУД-ийн хэмжээнд дээд боловсролын байгууллагад элсэгчдийн чанар 44.2 хувийн үзүүлэлттэй байна.

Их, дээд сургуульд нь оюутан элсүүлэн суралцуулахдаа элсэлтийн ерөнхий шалгалтын босго оноо хүрээгүй буюу 1-2 суурь хичээлийн шалгалт, ерөнхий шалгалт өгөөгүй оюутнуудыг элсүүлэн суралцуулж байгаа нь чанарын үзүүлэлт буурч, тооны араас хөөцөлдөж буй байдал нь шалгалтын явцад хийсэн судалгаагаар тогтоогдож, чанаргүй боловсон хүчин бэлтгэгдэх үндэс суурь болж байна.

Шалгагдсан байгууллагын удирдлагуудад оюутан элсүүлэн суралцуулахдаа бакалаврын түвшний тухайн хөтөлбөрт элсэхэд голлох суурь хичээлүүдийн аль нэг шалгалтанд тэнцсэнээр тооцож элсүүлэх бус шаардлагатай суурь хичээлүүдийн шалгалт тус бүрийн оноог хувилж тооцох зарчим баримтлан улсын хэмжээнд тогтоосон босго 400 буюу түүнээс дээш  оноо авч тэнцсэн оюутныг элсүүлж, элсэгчдийн чанарыг сайжруулан, чадварлаг боловсон хүчин бэлтгэхэд анхаарч ажиллах талаар зөвлөгөө өгч ажиллалаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
37484
0 эможи
keyboard_arrow_up