Өнөөдөр болох үйл явдлууд

2016 оны 10 сарын 25

Өнөөдөр буюу 2016 оны аравдугаар сарын 25-ны мягмар гарагт болох зарим үйл явдлын тоймыг хүргэж байна.


"КЭМПИНСКИ" ЗОЧИД БУУДАЛ

08.30 цагт: Монгол Улсын усны тулгамдсан асуудал, аюулгүй байдал, газрын усны менежмент зэрэг асуудлаарх Олон Улсын хурал болно. Утас: 88046059, 99989545


ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМ

09.30 цагт: Яамд, агентлагуудын гадаад харилцааны асуудал хариуцсан ажилтнуудад зориулсан сургалт болно. Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил болон яамны газрын дарга нар оролцоно.  Утас: 99028994


БЛЮ СКАЙ ТАУЭР

09.45 цагт: "Бүтээгдэхүүний аюулгүй байдлын тухай Европын холбооны эрх зүйн орчин" сэдэвт хурал болно. Хүнсний бус бүтээгдэхүүнд тавих шаардлага, хяналт шалгалтын талаар танилцуулагдана.  Утас: 91989890, 99080298


БАТЛАН ХАМГААЛАХ ЯАМ

11.00 цагт: Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ нар “2016-2020 онуудад хамтран ажиллах санамж бичиг”-т гарын үсэг зурна.  Утас: 325044


УЛААНБААТАР ХОТ

11.00 цагт: Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Төрийн шагналт хөгжмийн зохиолч Д.Лувсаншаравын хөгжим, С.Лхамсүрэнгийн шүлэг “Маамуу нааш ир” дуу зохиогдсоны 60 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан Монгол оронд даяар бүх цэцэрлэгүүдэд “Маамуу нааш ир” дууг нэгэн зэрэг дуулах хүндэтгэлийн арга хэмжээ болно.Утас: 94839684

12.00 цагт: “Маамуу нааш ир” дуу зохиогдсоны 60 жилийн ойг тохиолдуулан “Маамуу нааш ир” дууны хөшөөнд цэцэг өргөх ёслол болно. Утас: 94839684


"ЗУУНЫ МЭДЭЭ" СОНИНЫ ҮНДЭСНИЙ МЭДЭЭЛЛИЙН ТӨВ

11.00 цагт: НЭМХ-ээс олон улсын харвалтын эсрэг өдрийн талаар мэдээлнэ.

11.30 цагт: Тогтвортой амжиргаа 3 төслийн ажилчдыг хууль бусаар халсан талаар хүний эрхийн өмгөөлөгчид мэдээлэл хийнэ.

12.00 цагт: Дэлхийн монгол ногоон нэгдэл ТББ-аас цаг үеийн асуудлаар мэдээлнэ.


МОНГОЛЫН ХҮҮХДИЙН ОРДОН

13.00 цагт: Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Төрийн шагналт хөгжмийн зохиолч Д.Лувсаншаравын хөгжим, С.Лхамсүрэнгийн шүлэг “Маамуу нааш ир” дуу зохиогдсоны 60 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн тоглолт болно.


"ТЭНГИС" КИНО ТЕАТР

19.30 цагт: Бүгд Найрамдах Турк Улс тунхагласны 93 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх, тус Элчин сайдын яамны олон нийтэд нээлттэй дипломат ажиллагааг дэмжих зорилгоор Туркийн кино найруулагч Зүлфү Ливанелигийн 2010 оны бүтээл "Салах ёс" уран сайхны киног үнэ төлбөргүй үзүүлнэ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
37473
0 эможи
keyboard_arrow_up