Нийслэлийн цэрэг татлага явагдаж дууслаа

2016 оны 10 сарын 24

Энэ оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлага орон даяар энэ сарын 20-нд эхэлсэн бөгөөд Нийслэлийн хэмжээнд цэрэг татлага явагдаж дууслаа.

Тодруулбал, цэргийн жинхэнэ албанд залуучуудыг татах, гэрээт цэргийн албанд элсүүлэх ажил Нийслэлд энэ сарын 21-23, хөдөө орон нутагт 20-28-ны өдрүүдэд болохоор төлөвлөгдсөн. Үүний дагуу Нийслэлийн Засаг дарга С.Батболдын гаргасан захирамж ёсоор нийслэлийн хэмжээнд цэргийн жинхэнэ алба хаах хугацааг дуусгаж, бэлтгэлээр халагдсан байлдагч, түрүүчийг хүлээн авах, цэргийн жинхэнэ албанд залуучуудыг татах, гэрээт цэргийн албанд элсүүлэх ажлыг зохион байгуулагдлаа.

Харин орон нутагт цэрэг татлагын ажиллагаа ирэх баасан гарагийг дуустал явагдана.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
37435
0 эможи
keyboard_arrow_up