Дүүргүүдийн дараах хороодуудад нэмэлт сонгууль болно

2016 оны 10 сарын 21

Нийслэлийн сонгуулийн хорооноос дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн ирц болон дүнгийн талаар мэдээлэл хийлээ.

Аравдугаар сарын 23-ны ням гарагт ирц 50 хувьдаа хүрээгүй 79 хороонд нэмэлт санал хураалт явуулахаар болжээ. Ингэхдээ саналаа өгсөн иргэд дахин өгөхгүй. Харин санал өгөөгүй иргэд саналаа өгч, саналын дүнг өмнөх ирцэн дээр нэмж тооцох юм.

Нийслэлийн хэмжээнд нийт 860 мянга 452 иргэн сонгогчдын нэрсийн жагсаалтад бүртгэгдсэнээс 48 хувь нь буюу 413 мянга 212 сонгогч саналаа өгсөн байна.

Сонгуулийн тухай хуульд зааснаар тухайн хороонд бүртгэлтэй сонгогчдын 50-аас дээш хувь нь саналаа өгсөн тохиолдолд тухайн санал хураалт хүчин төгөлдөр болно. Энэ дагуу нийслэлийн 152 хорооны 73 дээр нь сонгогчдын 50-аас дээш хувь нь саналаа өгсөн буюу ирц хүрсэн бол 79 хороо ирц хүрээгүй байна. Өөрөөр хэлбэл, эдгээр хороод дээр нэмэлт санал хураалт явагдахаар болж байгааг Нийслэлийн сонгуулийн хорооны дарга Ү.Ганболд мэдэгдлээ.

Нийслэлийн Багахангай, Налайх дүүрэгт сонгогчдын 50-аас дээш хувь нь санал өгч, сонгууль хүчин төгөлдөр болсон байна. Дээрх хоёр дүүрэгт МАН ялалт байгуулжээ. Үүнээс гадна нийслэлийн хэмжээний 398 санал авах байрны 49-д нь техникийн тооллого явуулахаар боллоо гэж Нийслэлийн сонгуулийн хорооноос мэдээллээ.

Дүүрэг Санал авах байрны тоо Нийт сонгогчдын тоо Санал өгсөн сонгогчид
Тоо Хувь
Багануур 9 18708 9789 52.3
Багахангай 2 2837 2021 71.2
Баянгол 60 129331 65326 50.5
Баянзүрх 89 206437 93587 45.3
Налайх 12 23015 14055 61.0
Сонгинохайрхан 90 190029 86947 45.7
Сүхбаатар 43 87300 44424 50.8
Хан-Уул 46 99424 51160 51.4
Чингэлтэй 47 103371 45903 44.4
Нийт 398 860452 413212 48.0

НЭМЭЛТ САНАЛ ХУРААЛТ ЯВАГДАХ ТОЙРОГ, ХЭСГИЙН ДҮН МЭДЭЭ

Дүүрэг Нийт тойргийн тоо Үүнээс ирц хүрсэн Ирц хүрээгүй Ирц хүрээгүй тойргийн дугаар Нэмэлт санал хураалт явуулах САБ-ны тоо
1 Сүхбаатар 20 15 5 1, 3, 9, 10, 11 9
2 Хан-Уул 16 11 5 2, 3, 4, 11, 15 14
3 Баянгол 23 15 8 1, 3-7, 10, 20 17
4 Баянзүрх 28 4 24 2-5, 7-12, 14, 16-22 71
5 Чингэлтэй 19 4 15 4,5, 7-19 39
6 Сонгинохайрхан 32 11 21 1-5, 7, 9, 11, 13, 17-19, 21-26, 28, 29, 31 61
7 Багануур 5 4 1 5 2
8 Налайх 7 7 0    
9 Багахангай 2 2 0    
  Нийт дүн 152 73 79   213
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
37411
0 эможи
keyboard_arrow_up