Галт тэрэгний хөдөлгөөнд саад учруулсан жолоочийг шалгаж байна

2016 оны 10 сарын 20

Төмөр замын цагдаагийн газраас галт тэрэгний хөдөлгөөнд саад учруулсан жолоочийн зөрчлийг шалгаж эхэлжээ. Энэ сарын 17-нд Замын цагдаагийн газрын баруун урд уулзвараас Баянмонгол хорооллын уулзвар хүртэлх автозам болон төмөр замын огтлолцолд зам түгжрэн, нэг машин галт тэрэгний гармыг хааж зогссон.

Улмаар хөдөлгөөн эхлүүлсэн галт тэрэгний машинист яаралтай арга хэмжээ авч, вагоноо зогсоосон.

Төмөр замын аюултай бүс рүү нэвтэрч зам хааж зогссон автомашины жолоочийн буруугаас болж ийм нөхцөл байдал үүссэн учир зөрчлийг шалгаж эхэлсэн байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
37373
0 эможи
keyboard_arrow_up