Microsoft, Google, Intel компаниуд Улаанбаатарт үйл ажиллагаа явуулна

2016 оны 10 сарын 20

Олон улсын технологийн мэргэжилтнүүд манай улсыг мэдээлэл дамжуулах, тээвэрлэхэд хоёр тивийг холбосон хамгийн тохиромжтой бүс хэмээн үзжээ. Үүний дагуу Улаанбаатар хотод Ази, Европыг холбосон өндөр хурдны дата төв байгуулах төслийг УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан өргөн барьсан билээ.

Төслийн хүрээнд Microsoft компани албан өрөөгөө нээгээд байгаа бол Google, Intel компаниуд үйл ажиллагаагаа эхлүүлэхээр зэхэж байгаа аж.

Дээрх дата компаниуд эхний ээлжинд мэдээллийн агууламж хадгалах, дамжуулах тоног төхөөрөмжөө байрлуулна.

Манай улсын мэдээлэл харилцаа, холбооны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниуд эдгээр компанитай хамтран ажиллах боломжтой аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
37364
0 эможи
keyboard_arrow_up