Хан-Уул дүүргийн АБНТБТ-өөс “Амжилтын эрэлд хамтдаа-3” компьютерийн ур чадварын тэмцээнийг зохион байгууллаа

2016 оны 10 сарын 20

“АЖИЛТАЙ, ОРЛОГОТОЙ МОНГОЛ ХҮН - ХӨДӨЛМӨРЧ ДҮҮРЭГ” зорилтын хүрээнд ажил, мэргэжилгүй  иргэдэд  мэргэжлийн чиг баримжаа олгож ажилтай болгох чиглэлээр Албан бус-Насан туршийн боловсролын төв нь компьютерийн анхан, дунд, гүнзгий шатны сургалтын зохион явуулдаг. Иргэдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн, богино хугацаанд, чанартай сургалтын зохион явуулахаар ажиллаж байдаг билээ. Энэ ажлынхаа хүрээнд 10 дугаар сарын компьютерийн суралцагсдын сургалтын явц, үр дүнг тооцон “Амжилтын эрэлд хамтдаа” компьютерийн ур чадварын  тэмцээнийг зохион байгууллаа. Тэмцээн нь 10-н хуруугаар хэн хамгийн хурдан бичих вэ?, Microsoft office word, Microsoft office excel, Microsoft power point, интернэтийн орчинд файл илгээх зэрэг 4 үндсэн үзүүлэлтээр дүгнэн дараах байруудыг эзэллээ.

1-р байранд  ЧД-ийн 5-р хорооны иргэн Ө.Эрдэнэцэцэг

2-р байранд ХУД-ийн 16-р хорооны иргэн О.Хулан  

3-р байранд БЗД-ийн 1-р хорооны иргэн С.Баттуяа нар шалгарч өргөмжлөл, үнэ бүхий зүйл дурсгав. Тэмцээнд идэвхитэй оролцсон суралцагсдадаа цаашдын ажил хөдөлмөрт нь өндөр амжилт хүсье. 

123

123

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
37361
0 эможи
keyboard_arrow_up