Нийслэлийн хэмжээнд 12 цагийн байдлаар сонгуулийн санал хураалт 12. хувьтай байна

2016 оны 10 сарын 19

Нийслэлийн сонгуулийн хорооноос өгсөн мэдээллээр дүүргийн ИТХ-ын 2016 оны сонгуулийн санал хураалт нийслэлийн хэмжээнд 12 цагийн байдлаар 12.84 хувьтай байна. Есөн дүүргийн хэмжээнд сонгуулийн насны 860 мянга 37 иргэн санал өгөхөөс 110 мянга 404 иргэн саналаа өгчээ. Дүүргүүдээс Багахангай дүүрэг хамгийн өндөр ирцтэй буюу 23.23 хувьтай санал хураалт үргэлжилж байгаа юм. Нийслэлийн иргэдийг сонгуульдаа идэвхтэй оролцож, саналаа өгөхийг уриалж байна гэж Нийслэлийн сонгуулийн хорооноос мэдээллээ.

Дүүрэг Нийт сонгогчдын тоо Санал өгсөн сонгогчдын тоо
    Тоо Хувь
Багануур 18722 3088 16.49
Багахангай 2837 659 23.23
Баянгол 129410 18476 14.28
Баянзүрх 206437 22678 10.99
Налайх 23258 4522 19.44
Сонгинохайрхан 189310 22171 11.71
Сүхбаатар 87300 12956 14.84
Хан-Уул 99424 13412 13.49
Чингэлтэй 103339 12442 12.04
Нийт 860037 110404 12.84
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
37354
0 эможи
keyboard_arrow_up