Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлэг "Эмнэлгийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний төсөл"-ийн ажлаа дүгнэлээ

2016 оны 10 сарын 17

Өнөөдөр Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлэг дээр "Эмнэлгийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний төсөл"-ийг танилцуулах үйл ажиллагаа боллоо. Тус үйл ажиллагаанд Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа, Нийслэлийн Эрүүл аюулгүй байдлын индекс, эрүүл мэндийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Р.Ягаанцэцэг, Хан-уул дүүргийн Нэгдсэн эмнэлгийн дарга Б.Бааст, ШУТИС-ийн Шим тэжээл судлалын төвийн захирал Ц.Зууннаст, Монгол дахь Солонгос төрийн бус байгууллагуудын зохицуулагч Чо Жонг Мин болон албаны бусад төлөөлөл оролцсон юм. Дүүргийн Нэгдсэн эмнэлэгт хэрэгжсэн тус төслийг Нийслэлийн эрүүл мэндийн газар болон WITH төрийн бус байгууллага хамтран хэрэгжүүлж байна. Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлгийн эмчилгээний хоол үйлдвэрлэл үйлчилгээг олон улсын стандартын дагуу явуулах, хэвтэн эмчлүүлж байгаа өвчтөнүүдэд тохирсон хоол хүнсийг бэлтгэн нийлүүлэх, өвчтөний хоол шим тэжээлийн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор тус төслийг 2013 оны 12 сараас эхлүүлэн хэрэгжүүлжээ. Энэ төслийн хүрээнд  Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлгийн гал тогоог бүрэн шинэчлэн засварлаж, орчин үеийн тоног төхөөрөмжөөр ханган, хоол зөөх лифт, хоол зөөх хонгилыг засварлан, тасаг бүрт хоол түгээх өрөөг байгуулсан байна. Үүнээс гадна хоол шим тэжээлийн зөвөлгөө өгдөг кабинеттай болжээ. Тус гал тогоо нь дүүргийн хэмжээнд эмчилгээний хоолыг олон улсын стандартын дагуу үйлдвэрлэдэг анхны загвар юм байна. 123
123

123

123

123

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
37301
0 эможи
keyboard_arrow_up