Нийслэлийн удирдлагууд БЗД-ийн 14 дүгээр хорооны газраа чөлөөлсөн айлуудад орон сууцны түлхүүр гардуулан өглөө

2016 оны 10 сарын 17
 

“Гэр хорооллын дахин төлөвлөлтөөс хохирсон иргэдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг” ТББ-аас хотын даргатай уулзах үеэрээ дахин төлөвлөлтөд хамрагдаж, газраа чөлөөлсөн иргэдтэй гэрээ хийсэн компаниуд орон сууцаа барьж өгөхгүй байгаагаас иргэд хохирч байгаа талаар санал хүргүүлсэн байна. Энэ дагуу Нийслэлийн Засаг дарга С.Батболд дахин төлөвлөлтийн асуудлаар ажлын хэсэг байгуулж, даргаар нь Нийслэлийн засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүүг томилсон байна.
Тус ажлын хэсгээс иргэдтэй уулзаж, дахин төлөвлөлтийн орон сууц хугацаандаа ашиглалтад ороогүйгээс 400 гаруй айл өрх хохирч, дүн өвлийн хүйтэнд орох оронгүй болж үлдсэнийг Засаг даргад танилцуулсан байна. Тиймээс хотын удирдлагууд дахин төлөвлөлтийн ажлыг эрчимжүүлж, компаниудын хариуцлагыг дээшлүүлэх, түр суурьшлын орон сууцыг өргөжүүлэх шаардлагатай гэж үзэн бодлогоор дэмжихээр болсон байна.
Тэгвэл энэ ажлын хүрээнд өнөөдөр буюу 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, Нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү, Нийслэлийн гэр хорооллын дэд бүтцийн газрын дарга М.Ганбаатар нар Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны А блокын газраа чөлөөлсөн айлуудад орон сууцны түлхүүр гардуулан өглөө.

Энэ үеэр дэд бүтэц, гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлын хэсгийн ахлагч П.Баярхүүгээс тодруулга авснаа хүргэж байна.
П.Баярхүү: Энэ оны 9 дүгээр сарын 23-ны Нийслэлийн засаг даргын захирамжаар гэр хорооллын дахин төлөвлөлтөөр үүсээд байгаа нөхцөл байдлыг судлах, асуудлыг яаралтай шийдэхийг үүрэг болгосон. Энэ ажлын хүрээнд хохирсон иргэд болон Нийслэлийн дахин төлөвлөлтөд оролцож буй компаниудтай гэрээнийхээ биелэлтийг хангуулах тал дээр арга хэмжээ авахыг хүсч, түрээсийн мөнгөө өгөхгүй байгаа тохиолдолд төлүүлэх, Нийслэл болон бондын дэд бүтцийн мөнгийг авчихаад ажлаа хийгээгүй болон иргэдэд буруу мэдээлэл өгч байгаа талаар 2-3 удаагийн уулзалт хийлээ. Нийт 366 өрхийн асуудал яригдаж байна. Эхний уулзалт амжилттай болж Бүрд ХХК маань өнөөдөр 45 өрхийн 61 түлхүүрийг гардуулж өгөх гэж байна. Газар чөлөөлсөн 100 гаруй өрхийнхөө асуудлыг үе шаттайгаар шийдээд дуусч байгаа юм байна. Мөн өнөөдөр Нийслэлийн иргэдийн төлөөлөлгчдийн хурал хуралдаж түр дамжин өнгөрөх түрээсийн орон сууцыг Нийслэлийн өмчид авах тал дээр тогтоол гаргалаа. Нийслэлийн засаг даргын зүгээс дахин төлөвлөлтөөр хохирсон иргэдийн асуудлыг шийдэх тал дээр үе шаттай ажлуудыг хийгээд явж байна.

 

 

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
37300
0 эможи
keyboard_arrow_up