ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ХХҮХЭЛТСЭЭС ЗОРИЛТОТ БҮЛГИЙН 50 ХҮҮХДЭД “ДАЛАЙН ГАХАЙН” ҮЗҮҮЛБЭРИЙГ ҮЗҮҮЛЛЭЭ

2016 оны 10 сарын 17

Монгол улсын Засгийн газрын 16 дугаар тогтоолоор 2016 оноос хэрэгжиж эхэлсэн Зорилтот өрхийн хөгжил, хамгааллыг сайжруулах үндэсний хөтөлбөрийн хүрээнд Хан-Уул дүүргийн ХХҮХэлтсээс зорилтот бүлэгт хамрагдсан өрх, гэр бүлрүү чиглэсэн олон ажил төлөвлөгөөний дагуу зохион байгуулж байна. Энэ ажлын хүрээнд 2016 оны 10 сарын 12-нд Зорилтот бүлгийн 50 хүүхдэд ОХУ-аас ирсэн “Далайн гахайн” үзүүлбэрийн нээлтийн үйл ажиллагааг үнэ төлбөргүй үзүүлсэн нь хүүхдүүдийн танин мэдэхүйд эерэг хандлага төрүүлсэн ажил боллоо. Үзүүлбэрийн дараа ханиад томууны улирал эхэлсэнтэй холбоотойгоор халуун аарц, аньс, нэрсээр хүүхдүүдээ дайллаа.

Энэхүү ажилд Хан-Уул дүүргийн ХХҮХэлтсийн сайн дурын ажилтан 3 хорооны иргэн Ё.Лхагвасүрэн идэвх санаачлага гарган хамтран ажилласан бөгөөд энэ нь иргэдийг сайн дурын үйл ажиллагаанд хамруулалт сайжирч байгаагийн илрэл юм.

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ХӨДӨЛМӨР, ХАЛАМЖ

ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХЭЛТЭС

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
37286
0 эможи
keyboard_arrow_up