Дугаарын хязгаарлалтын бүсэд багтсан замуудтай танилцаарай

2016 оны 10 сарын 15

Авто замын түгжрэлийг сааруулах зорилгоор 2012 оноос эхлэн тээврийн хэрэгслийг улсын дугаарынх нь сүүлийн тоогоор нь хязгаарлан хөдөлгөөнд оруулж зохицуулалт хийх болсон.

Ингэхдээ дугаарын хязгаарлалтыг өвөл, зуны цагийн хуваариас хамааруулж, өөрчилдөг. НИТХ-аас гаргасан шийдвэрийн дагуу дугаарын хязгаарлалт өнөөдрөөс эхлэн өвлийн бүсчлэлд шилжиж байна. Ингэснээр өвлийн бүсчлэлийн цагийн хуваарь хоёр цагаар багасч, 08:00-20:00 цаг хүртэл хязгаарлагдах юм.

ХЯЗГААРЛАЛТЫН БҮСЭД ДАРААХ ЗАМУУД ХАМААРЧ БАЙНА:

  •     Чингисийн өргөн чөлөө 120 мянгатын уулзвараас хойш Энхтайваны гүүр;
  •  ШУТИС-ийн МИС-ийн уулзвараас хойш Нарны гүүр;
  • Ажилчны гудамж ТЭЦ-4-ийн гэрлэн дохиотой уулзвараас Саппарогийн аюулгүй тойрог;
  • Саппорогийн аюулгүйн тойргоос 3, 4-р хорооллын эцэс Энэбишийн өргөн чөлөө, Тасганы овооны уулзвард
  • Тасганы овооны уулзвараас Баянбүрдийн аюулгүйн тойрог, Дэнжийн-1000 уулзвар, 32-н уулзвар;
  • 32-н уулзвараас Цагдаагийн гудамж, 100 айлын уулзвар, Их тойруу Дарь-Эхийн уулзвар
  • Дарь-Эхийн уулзвараас Их тойруу, Сансарын аюулгүйн тойрог, Зүүн 4 замын уулзвар;
  • Зүүн 4 замын уулзвараас Энхтайваны өргөн чөлөө, Офицеруудын ордон, Чулуун овооны уулзвар;
  • Чулуун овооны уулзвараас Нарны зам Нарантуул ОУХТ-ийн уулзвар, Дүнжингарав худалдааны төвийн уулзвар;
  • Дүнжингарав худалдааны төвийн уулзвараас Нарны зам Дүнжингарав хорооллын уулзвараас дотогш замууд хамаарна.

ХЯЗГААРЛАЛТЫН БҮСЭЭС ХАСАГДСАН ЗАМУУД:

  •     Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр дугаарын хязгаарлалтаас бүрэн чөлөөлөгдсөн;
  •   Нисэхийн аюулгүйн тойргоос Яармагийн зам, ТЭЦ-3-ийн уулзвар, Ажилчны гудамж ТЭЦ-4-ийн уулзвар хүртэлх замууд;
  • ТЭЦ-3-ийн уулзвараас Чингисийн өргөн чөлөө хуучин цагаан хаалганы уулзвар ШУТИС-ийн МИС-ийн уулзвар хүртэлх замууд;
  • Хуучин цагаан хаалганы уулзвараас Чингисийн өргөн чөлөө 120 мянгатын уулзвар, Зайсангийн гэрлэн дохиотой уулзвар;
  • Яармагийн гүүрний урд уулзвараас Баянзүрхийн товчоо хүртлэх Богд уулын арын зам;
  • 120 мянгатын уулзвараас Их монголын гудамж Дүнжингарав худалдааны төвийн уулзвар хүртлэх замууд;
  •  Говийн уулзвараас Дунд голын гудамж Энхтайваны гүүрний доод  зам, Гандигийн гудамж замууд;
  •   Сансарын аюулгүй аюулгүйн тойргоос Доржийн гудамж цайзын уулзвар, Офицеруудын ордон хүртлэх замууд;
  •   Дарь-Эхийн уулзвараас Дамбын уулзвар, 7-н буудал салдаг уулзвар, 32-н уулзвар хүртлэх замууд;
  •   Дэнжийн-1000 зам, 6-р бичил хорооллын замууд бүрэн чөлөөлөгдсөн.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
37274
0 эможи
keyboard_arrow_up