ХУД-ИЙН МХХ, НМХГ-ТАЙ ХАМТРАН “ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖЬЕ” СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2016 оны 10 сарын 14

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэстэй хамтран хувиараа жижиг бизнес эрхлэгч 24 иргэнд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас жижиг зээл авах, санхүүгийн дэмжлэгт хамрагдах талаар мэргэжлийн арга зүйн зөвлөгөө өгч нэгдсэн мэдээллээр хангах сургалтыг зохион байгууллаа. Сургалтын зорилго нь Засгийн газрын 100 хоног арга хэмжээний хүрээнд Хан-Уул дүүргийн хувиараа хөдөлмөр эрхлэгч болон нөхөрлөл, хоршоо байгуулах иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, амьдралын түвшинг сайжруулахад дэмжлэг үзүүлэх юм. Сургалтаар Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагааны талаар болон бизнес эрхлэгчдийг дэмжих төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, Хөдөлмөрийн харилцаа, Хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаар мэдээлэл өгсөн нь жижиг бизнес эрхлэгчдийн хэрэгцээнд нийцсэн арга хэмжээ боллоо гэж сургалтанд хамрагдсан иргэд үзлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
37220
0 эможи
keyboard_arrow_up