П.Н.Шастины нэрэмжит улсын гуравдугаар эмнэлэг урд талбайдаа автомашины зогсоолтой боллоо

2016 оны 10 сарын 13

Өнөөдөр П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар эмнэлгийн урд шинээр баригдсан авто зогсоолын нээлтийн үйл ажиллагаа боллоо.

 

Тус үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар, нийслэлийн Засаг дарга С.Батболд, Нийслэлийн орлогч дарга П.Баярхүү, Орлогч дарга Ш.Анхмаа, П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар эмнэлгийн захирал н.Төмөр-Очир нар болон гуравдугаар эмнэлгийн ажилтан, албан хаагчид, иргэд оролцсон юм. Хотын ерөнхий менежер Т.Гантөмөрийн санаачлагаар хийгдсэн тус зам өмнө нь цас борооны улмаас эвдэрч,  хонхорхой газарт нь ус ихээр тогтдог байсан юм. 

Арга хэмжээг нээж Нийслэлийн Засаг дарга С.Батболд хэлсэн үгэндээ "Улаанбаатар хотод сүүлийн жилүүдэд хүн ам ихээр суурьших болсон. Үүнийгээ дагаад авто машины хэрэглээ нэмэгдсэн. Иймээс энэ хүрээнд зайлшгүй хийх ёстой ажлын нэг бол автомашины зогсоолыг шинээр барих юм.Иргэдийн зүгээс тавьсан хүсэлт, улсын гуравдугаар эмнэлгийн дарга, ажилчдын хүсэлтээр 590 орчим сая төгрөгийн санхүүжилтээр тус ажлыг хийсэн." хэмээлээ. Зогсоол ашиглалтад орсноор улсын гуравдугаар эмнэлгээр үйлчлүүлж байгаа иргэд машинаа зогсоолд тавьж, санаа зовох зүйлгүйгээр эмнэлгээр үйлчлүүлэх боломжтой болж байгаа юм. 320 метрийн урттай 6280 метр кв талбай бүхий явган хүний зам, авто машины зогсоол, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан гарц, амарч суух зориулалтын талбайтай дээрх замыг 21 хоногийн хугацаанд хийж өнөөдөр ийнхүү хүлээлгэн өгч байна. Замын ажлыг "Улаанбаатар зам" ХХК хийсэн бол гэрэлтүүлгийн ажлыг "Төгс гэрэлтүүлэг" ХХК-ий хамт олон хийж гүйцэтгэжээ.  

123

123

123
123


123

123

123

123

123

123

123
 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
37201
0 эможи
keyboard_arrow_up